Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-31
Дугаар 00009
Хэргийн индекс 138/2015/00009/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Шүүгдэгч Э.Мөнхзориг
Зүйл хэсэг 299.2. - Хориглосон арга хэрэгслээр дайн хийх
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Улаанууд овогт Энхжаргалын Мөнхзоригийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, төрийн албан хаагчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч Э.Мөнхзоригийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Э.Мөнхзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Мөнхзоригт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Ялтан Э.Мөнхзориг нь хохирогч Б.Алтантамгын хохиролд "Марк 2" суудлын автомашин, хохирогч Т.Батболдод 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг тус тус төлсөн, 60 /жар/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Э.Мөнхзоригт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн ялтан Э.Мөнхзоригийн ЖЗ86090931 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Э.Мөнхзоригт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацааг 2014 оны 12 сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

           9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Мөнхзоригт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.