Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-02-11
Дугаар 224
Хэргийн индекс 105/2015/1284/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Барьны Сарантуяа
Шүүгдэгч Б.Тэрбиш, Б.Тэмүүжин
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
096.2.5 - бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч А.Нямсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 292 дугаар зүйлийн 292.2,  296 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон     ТОГТООХ НЬ:       

 1.Гучид овогт Бяруузаны Тэрбиш, Бяруузаны Тэмүүжин нарыг танхайн сэдэлтээр бүлэглэн бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дэх хэсэгт зааснаар Б.Тэрбишийг 07 жил 10 хоног Б.Тэмүүжинд 07 жил 10 хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Б.Тэрбиш Б.Тэмүүжин нарт  оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Тэрбишийн цагдан хоригдсон 80 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Б.Тэмүүжин цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүйг дурьдсугай.       

6.Шүүгдэгч Б.Тэрбиш, Б.Тэмүүжин нар эмчилгээний зардалд 577.537 төгрөг нөхөн төлсөн хохирогч С.Алтангэрэл цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй.

      7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгоноор хүчинтэй болох ба шүүгдэгч түүний өмгөөлөгч хохирогч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргаж давж заалдах улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

       8.Тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тэмүүжинд урьд батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хориж Б.Тэрбишэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.                                                 

                        

                         ДАРГАЛАГЧ                                                  Б.САРАНТУЯА       

                         ШҮҮГЧИД                                                       Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                 С.ОЮУНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.03.26 225 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Дамдинсүрэнгийн Гансүх Б.Тэрбиш, Б.Тэмүүжин нар 096.2.1, 096.2.5
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.05.29 176 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Б.Тэмүүжин, Б.Тэрбиш 096.2.1, 096.2.5