Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-16
Дугаар 19
Хэргийн индекс 198/2015/0019/Э/
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Ц.Шинэхүү, Б.Ганхуяг
Зүйл хэсэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      

 

 

 

 

 

 

                

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Т.Байгалмаа, Ү.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны  А танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Ганбилэг

Улсын яллагч  Ц.Лхамсүрэн

Иргэдийн төлөөлөгч Д.Дондог

Шүүгдэгч нарын өмгөөлөгч  А.Мөнхсайхан, Ж.Чинзориг

Шүүгдэгч Б.Ганхуяг, Ц.Шинэхүү  нарыг оролцуулан   

 

   Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бибишийн Ганхуяг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон  овогт Цэцэгийн Шинэхүү  нарт  холбогдох эрүүгийн 2013110000649 дугаартай хэргийг  2014 оны 12  сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

               Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 1 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  өрлөгчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхэд, хүргэн, ач нарын хамт амьдрах, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 77-01 тоотод иргэний бүртгэлтэй одоо  Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн 46 байрны 1 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймгийн шүүхийн 1996 оны 10 сарын 07-ны өдрийн 9 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 7 сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ЖЯ74011672 регистрийн дугаартай, Боржигон овогт Бибишийн Ганхуяг.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 сарын 18-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороололын 18-10 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 сарын 23-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ЖЮ87121890 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэцэгийн Шинэхүү.

 

Шүүгдэгч  Б.Ганхуяг  нь  согтуурсан  үедээ  ганцаараа,  давтан  үйлдлээр  буюу 2013 оны 8 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг "Ган Хэрлэн" зочид буудалд байрлах "Лонда" үсчин гоо сайхны салоноос хохирогч М.Ариунтуяагийн "Самсунг Глакси гранд" маркийн гар утсыг хулгайлж 450000 төгрөгийн хохирол,

     2013 оны 9 сарын 06-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 17 дугаар байрны гадаа зогсож байсан иргэн Б.Бямбажавын 17-62 УНТ улсын дугаартай "Стана" маркийн тээврийн хэрэгслийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан, хохирогч Л.Баатарт /15000 ширхэг жижиг зайрмагны хуванцар аяга/ 150000 төгрөгийн, хохирогч О.Нэргүйд /жордан цамц 14 ширхэг, цахилгаантай жордан цамц 10 ширхэг, нацист цамц 10 ширхэг, юүдэнтэй цахилгаантай цамц 1 ширхэг/ 371000  төгрөгийн хохирол, 

2013 оны 9 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах "Шүр" захын гар утасны дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Б.Батбаатарын "Галакси С3" маркийн гар утсыг хулгайлж 400000 төгрөгийн хохирол,

2013 оны 9 сарын 04-ний орой шүүгдэгч Ц.Шинэхүүтэй бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Сити найт" баарны хойно хохирогч З.Ганболорын эд хөрөнгийг нь авах зорилгоор асаагуурыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн довтолж цүнхтэй эд зүйл, өмдний халааснаас бэлэн мөнгө авах зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч 159000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

     Шүүгдэгч Ц.Шинэхүү нь ялтай байдалтай байхдаа шүүгдэгч Б.Ганхуягтай бүлэглэн 2013 оны 9 сарын 04-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Сити найт" баарны хойно хохирогч  З.Ганболорын эд хөрөнгийг нь авах зорилгоор асаагуурыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн довтолж цүнхтэй эд зүйл, өмдний халааснаас бэлэн мөнгө авах зэргээр эд зүйлийг нь дээрэмдэн авч 159000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Бибишийн Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 8 сарын 29-ний өдөр Хэрлэн зочид буудлын үсчинд ороход үсчин цаашаа өрөө рүү явах хооронд нь S3 маркийн гар утсыг нь авч гараад үйлчигээний төвийн ломбардад 60000 төгрөгөөр тавьсан. Утсыг нь буцааж өгсөн. Иргэний нэхэмжлэгч 60000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэсэн. 2013 оны 9 сарын 12-нд Шүр захын утас зардаг газарт ороод лангуун дээр утас байхаар нь авсан. 2 цагийн дараа баригдаад утсыг нь буцаагаад өгсөн. 2013 оны 9 сарын 6-нд СМУ-гийн хашаан дотор  Стана маркийн машин зогсож байсан.  Машины  цонх нь онгорхой байхаар нь гараа оруулаад 2 хайрцагтай юм, мөн янданг нь авч яваад айлд түр орхиод явсан. Тэр хайрцаг дотор 30 ширхэг цамц, зайрмагны аяганууд байсан. Аяганы төлбөрийг төлсөн. Цамцнуудын төлбөрийг төлөөгүй байгаа. Би Эрүүгийн хуулийн 147 дугаар 2 гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ дээрмийн үйлдэлд би оролцоогүй гэжээ.

 

     Шүүгдэгч Цэцэгийн Шинэхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 9 сарын 04-ний өдөр эгчийнхээс орой гараад урдаасаа хойшоо явж байгаад хүн дээрэмдсэн.  Ганхуяг ах энэ үйлдэлд оролцоогүй, хамаагүй. Цагдаа нар Ганхуягтай цуг явсан, Ганхуяг доор байгаа гээд байсан. Байцаалтан дээр Ганхуяг ахтай цуг явсан гэж бичсэн байсан. Тэр мэдүүлэг дээр нь гарын үсэг зурсан. Би тэр үед архины шоконд ороод ухаанаа алдсан байсан. Хэн гэдэг хүн цуг явсаныг санахгүй байна гэжээ.

    

Хохирогч Зоригтын Ганболор мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "2013 оны 9 сарын 04-ний өдөр 20 цагийн орчимд "Сити найт" баарны хойд талд явган хүний замаар зүүнээсээ баруун тийш явж байтал араас гэнэт пижигнээд хүн гүйж ирээд араас хүзүүгээр тэвэрч аваад хоолойнд хүйтэн юм тулгаж "Дуугүй байвал аминд чинь өлзийтэй шүү" гэж хэлэх эрэгтэй хүний дуу гарсан. Тэгэхээр нь хүзүүгээр тэвэрсэн гарыг нь тавиулахаар ноцолдож байтал 1 эрэгтэй хүн миний өмсөж явсан жинсэн өмдний урд халаас руу гараа хийгээд халаасанд байсан 64000 төгрөгийг маань авсан. …Халааснаас мөнгө авсан хүн "Сити найт"-ын үүдээр урагшаа зугтаасан тэгэхдээ бас миний хар цүнхтэй хувцас эд зүйлсийг маань аваад зугтаасан  гэжээ. /хх-ийн 66-67/

 

     Хохирогч Лхамжавын Баатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Маргааш нь уг жолоочийг олж уулзсан чинь ирсэн оройгоо СМУ-гийн хашаан дотор машинаа

тавиад машин дотроосоо хүний юмыг алдчихлаа. Алдсан юман дотор танай хайрцагтай аяга алга болсон гэж хэлсэн. Уг аягануудыг Улаанбаатар хотоос 150000 төгрөгөөр авсан ба нэг ширхэг нь 10 төгрөгний үнэтэй юм Би аягаа бүрэн хүлээж авсан учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг.  /хх-ийн 70/

 

     Хохирогч Оросоогийн Нэргүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: …Станагийн жолооч бүтэн нэрийг нь мэдэхгүй байна Өлзийд би олон хоног хүлээлээ нөгөө залуу утсаа авахгүй байна би бараагаа задалмаар байна гэсэн чинь тал барааг чинь олсон гэсэн. Хүний бараа ачиж байж танаас болж би өрөнд орлоо гэж намайг загнаад байна гэж хэлсэн юм. Би бараагаа задлахад жордан цамц 14 ш, цахилгаантай жордан цамц 10 ш, нацист цамц 10 ш, юүдэнтэй цахилгаантай цамцнаас 1 ш дутуу байсан. Нийт 35 ширхэг пресслэж шахаж боосон цамц маань надад ирээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 73-74/

 

     Хохирогч Бадарчийн Батбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   2013 оны 09 дүгээр сарын 12-ны үдээс хойш өөрийн хэрэглэж байсан галакси S-3 маркийн гар утсаа лангуун дээрээсээ алдсан юм. Ингээд камер шүүж үзэхэд Шүр захаар яваад байдаг зүс таних яс Ганаа буюу Ганхуяг хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Гарч яваад түүнтэй таараад утсаа авъя гэхэд би аваагүй гэж хэлсэн тэгэхээр нь би камерт бичигдсэн байна гэж хэлсэн чинь хэргээ хүлээж миний гар утсыг захын мөнгөн эдлэл дээр зогсдог Хатанбаатар гэдэг хүнд өгсөн байсныг буцааж авсан. Би гар утсаа 2012 онд 600000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 77/

 

     Хохирогч Маяагийн Ариунтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2013 оны 08-р сарын 29-ний өдөр Ган Хэрлэн зочид буудлын байранд Лодан гэх үсчингийн газар Ганчөдөрийн хамт хүний үс угааж байтал гаднаас архи уусан согтуу бололтой нэг үл таних залуу үсчингийн байранд орж ирээд үсээ засуулъя үс будах уу гээд асуугаад зогсоод байсан. Тэгээд үсчингийн газар байж байснаа гараад явсан. Тэр хүнийг гарсаны дараа бид хоёр үсээ угааж байсан хүүнээ гаргачихаад би утсаар ярих ажил гараад утсаа авах гэтэл толины урд талд тавцан дээр байсан галакси гранд маркийн гар утас маань байхгүй байсан, тэгээд гар утас руугаа залгаж үзэхэд холбогдохгүй болчихсон байсан. Тэгээд 102 руу дуудлага өгсөн. Гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 80,81/

 

     Иргэний нэхэмжлэгч Пүрэвжавын Алтансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 08-р сарын 29-ний өдөр ажил дээрээ байхад Б.Ганхуяг орж ирсэн. Тэгээд ягаан гадартай Самсунг галакси маркийн гар утас гаргаж ирээд ломбарданд тавьж

мөнгө олох хэрэгтэй байна охин сургуульд орох гээд мөнгөний хэрэг байна гэхээр нь би Ганхуягаас ягаан өнгийн  гадартай Самсунг галакси маркийн гар утсыг нь барьцаанд авч 60000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 84/

 

     Гэрч Энхжаргалын Намхай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 09-р сарын 04-ний 20 цагийн орчимд ажлынхаа үүдэнд хамгаалагч Жанчивсүрэн, Давааням нарын хамт ажил үүргээ гүйцэтгээд зогсож байтал хэдэн хүүхдүүд манай баарны үүдээр хойноосоо урагшаа уралдаж байгаа юм шиг хурдан гүйгээд өнгөрсөн. Тэгэхээр нь тэднийг уралдаж байгаа юм байхдаа гэж ярилцаад зогсож байтал Жанчивсүрэн хойно эмэгтэй хүн хашгираад байна уу даа гэхээр нь бид хойд талд гарч харахад нэг эрэгтэй хүн нэг эмэгтэйг заамдсан байдалтай зогсож байсан. Яваад очтол залуу нь зугатаах гэтэл нөгөө эмэгтэй бариад авсан. Бид очиж залууг барьж аваад юу болсон талаар асуухад уг эмэгтэй дуугүй байвал аминд чинь өлзийтэй шүү гэж хоолойд нэг юм тулгаад нэг нь миний цүнхийг аваад зугтсан гэж уйлж байсан юм. Тэгтэл нөгөө залуу дахин зугтах гэхээр нь би барьж аваад байж байтал манай баарны үүдээр урагшаа гүйж явсан залуучууд ирсэн. Тэгэхээр нь та нар юун хүмүүс вэ?гэж асуухад энэ эгчийг 2 залуу дээрэмдээд нэг нь цүнхийг нь аваад зугтаахаар нь араас нь хөөсөн чинь цүнхээ хаяад хашаа даваад зугтаачихлаа гэж хэлсэн юм гэх мэдүүлэг./хх-ийн 85/

 

     Гэрч Цэрэнбадамын Давааням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 09-р сарын 04-ний 20 цагийн орчимд ажлынхаа үүдэнд хамгаалагч Жанчивсүрэн нарын хамт гутлаа тосолчихоод, тамхилаад  зогсож байтал хэдэн банди нар  баарны үүдээр хойноосоо урагшаа  гүйгээд өнгөрсөн. Тэгээд удаагүй байтал Жанчивсүрэн эмэгтэй хүн бахираад байна  гээд нь баарны хойд тал руу явсан юм, би араас нь хэсэг хугацааны дараа очтол  эрэгтэй, эмэгтэй хүн байсан ба тэр хоёрыг очиход нь эрэгтэй нь эмэгтэйгээ заамдаад бариад байж байхад салгасан гээд зогсож байсан. Тэр эмэгтэй нь уйлсан байдалтай энэ новш намайг дээрэмдээд гээд бахираад байсан. Тэгтэл баарны үүдээр гүйсэн залуугийн нэг нь тэр эмэгтэйн бололтой  цүнх бариад ирсэн. Тэр хүүхдүүд ойр хавьд нь явж байгаад уг эмэгтэйг 2 хүн дээрэмдэж нэг нь цүнхийг нь аваад зугатахад араас нь хөөж цүнхийг нь авчирч өгсөн юм билээ гэх мэдүүлэг. /хх-ийн 87/          

Гэрч  Мөнхбатын Энхболдын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2013 оны 9 сарын 04-ний орой 20 цагийн орчимд …СМУ-гийн Улаан дэлгүүрийн урд ганцаараа зүүн талаас баруун тийш чиглэлтэй Бибишийн Ганхуяг явж байсан. Ганхуяг нь тухайн үед бага зэрэг согтолттой байсан. Байнга хулгай хийдэг болохоор нь түүний биед үзлэг хийхэд гартаа нэг юм барьчихаад байсан. Тэгэхээр нь юу юм бэ гэсэн чинь төмөр гэж  хэлээд зүүн урагш нь шидчихсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор ойр орчимд эрээд олоогүй. Сити найт баар руу очиход хойд талд нь хамгаалагч нар Цэцэгийн Шинэхүүг барьчихсан хажууд нь нэг эмэгтэй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 100/

    

     Хураан авах тогтоол /хх-ийн 46, 51, 54/

     Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 49, 53, 56/

     Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 68, 71, 75, 78, 82/

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169,177/

     Хохирлын мөнгө хүлээлшэн өгсөн тэмдэглэл / 2-р хх-ийн 307/

     Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын Б.Ганхуягийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 181/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     Шүүгдэгч Б.Ганхуяг нь согтуурсан үедээ ганцаараа, давтан үйлдлээр буюу 2013 оны 08-р сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг "Ган хэрлэн" зочид буудалд байрлах "Лонда" үсчин гоо сайхны салоноос хохирогч М.Ариунтуяагийн "Самсунг Глакси" гранд маркийн гар утсыг хулгайлж 450000 төгрөгийн хохирол, 2013 оны 09 сарын 06-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 17 дугаар байрны гадаа зогсож байсан иргэн Б.Бямбажавын эзэмшлийн 17-62 УНТ улсын дугаартай "Стана" маркийн тээврийн хэрэгслийн цонхоор  нэвтэрч эд зүйл хулгайлан, хохирогч Л.Баатарт 150000 төгрөгийн, хохирогч О.Нэргүйд 371000  төгрөгийн хохирол, 2013 оны 09 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах "Шүр" захын гар утасны дэлгүүрийн  лангуун дээрээс хохирогч Б.Батбаатарын "Галакси С3" маркийн гар утас хулгайлж 400000 төгрөгийн хохирол нийт 1371000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 9 сарын 04-ний орой шүүгдэгч Ц.Шинэхүүтэй бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Сити найт" баарны хойно хохирогч З.Ганболорын эд хөрөнгийг авах зорилгоор асаагуурыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн довтолж цүнхтэй эд зүйл, өмдний халааснаас  64000 төгрөг  зэрэг  эд зүйлийг  дээрэмдэн авч 159000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Шинэхүү нь ялтай  байхдаа шүүгдэгч Б.Ганхуягтай бүлэглэн 2013 оны 9 сарын 04-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Сити найт" баарны хойно хохирогч  З.Ганболорын эд хөрөнгийг нь авах зорилгоор асаагуурыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн довтолж цүнхтэй эд зүйл, өмдний халааснаас бэлэн 64000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэн 159000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Шүүгдэгч Б.Ганхуяг, Ц.Шинэхүү нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хохирогч З.Ганболорын “2013 оны 9 сарын 04-ний өдөр 20 цагийн орчимд "Сити найт"

баарны хойд талд явган хүний замаар зүүнээсээ баруун тийш явж байтал араас гэнэт пижигнээд хүн гүйж ирээд араас хүзүүгээр тэвэрч аваад хоолойнд хүйтэн юм тулгаж "дуугүй байвал аминд чинь өлзийтэй шүү" гэж хэлэх эрэгтэй хүний дуу гарсан. Тэгэхээр нь хүзүүгээр тэвэрсэн гарыг нь тавиулахаар ноцолдож байтал 1 эрэгтэй хүн миний өмсөж явсан жинсэн өмдний урд халаас руу гараа хийгээд халаасанд байсан 64000 төгрөгийг маань авсан” гэх мэдүүлэг, хохирогч О.Нэргүйгийн “Би бараагаа задлахад жордан цамц 14 ш, цахилгаантай жордан цамц 10 ш, нацист цамц 10 ш, юүдэнтэй цахилгаантай цамцнаас 1 ш дутуу байсан. Нийт 35 ширхэг пресслэж шахаж боосон цамц маань надад ирээгүй” гэх мэдүүлэг, хохирогч  М.Ариунтуяагийн “Тэр хүнийг гарсаны дараа бид хоёр үсээ угааж байсан хүүнээ гаргачихаад би утсаар ярих ажил гараад утсаа авах гэтэл толины урд талд тавцан дээр байсан галакси гранд маркийн гар утас маань байхгүй байсан, тэгээд гар утас руугаа залгаж үзэхэд холбогдохгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг, хохирогч Л.Баатарын “Алдсан юман дотор танай хайрцагтай аяга алга болсон гэж хэлсэн. Уг аягануудыг Улаанбаатар хотоос 150000 төгрөгөөр авсан ба нэг ширхэг нь 10 төгрөгний үнэтэй юм Би аягаа бүрэн хүлээж авсан” гэх мэдүүлэг, хохирогч Б.Батбаатарын “2013 оны 09 дүгээр сарын 12-ны үдээс хойш өөрийн хэрэглэж байсан галакси S-3 маркийн гар утсаа лангуун дээрээсээ алдсан юм. Ингээд камер шүүж үзэхэд Шүр захаар яваад байдаг зүс таних яс Ганаа буюу Ганхуяг хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Гарч яваад түүнтэй таараад утсаа авъя гэхэд би аваагүй гэж хэлсэн тэгэхээр нь би камерт бичигдсэн байна гэж хэлсэн чинь хэргээ хүлээж миний гар утсыг захын мөнгөн эдлэл дээр зогсдог Хатанбаатар гэдэг хүнд өгсөн байсныг буцааж авсан” гэх мэдүүлэг  гэрч Э.Намхай, Ц.Давааням, М.Энхболд  нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хураан авах тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

 

     Иймд шүүгдэгч Б.Ганхуягийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Шинэхүүг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

    

Шүүгдэгч Б.Ганхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт "Шүүгдэгч Ц.Шинэхүүтэй бүлэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй" гэж, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан шүүмжлэлийн шатанд "Шүүгдэгч Б.Ганхуяг дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй, энэ хэргийг анхнаасаа үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү" гэж тус тус мэтгэлцэв.

     Хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд тухайлбал: шүүгдэгч Ц.Шинэхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "…Бид хоёрыг 24-р байшин ороод явж байхад СМУ-ийн 19-р байрны тэнд нэг халамцуу хүүхэн явж байхаар нь дагаж яваад Cити найт баарны хойд талд би асаагуур хоолойд нь тулгаад цүнхийг нь булаасан.  Тэр үед нөгөө хүүхэн хашгирахад баарны хамгаалагчид гарч ирээд намайг барьсан, Ганхуяг ах цүнхийг нь аваад зугтаасан. Бид хоёр хамт явж байгаад дээрмийн хэрэг үйлдсэн", хохирогч З.Ганболорын мөрөн байцаалтад өгсөн "…2013 оны 9 сарын 04-ний өдөр 20 цагийн орчимд "Сити найт" баарны хойд талд явган хүний замаар зүүнээсээ баруун тийш явж байтал араас гэнэт пижигнээд хүн гүйж ирээд араас хүзүүгээр тэвэрч аваад хоолойнд хүйтэн юм тулгаж "дуугүй байвал аминд чинь өлзийтэй шүү" гэж хэлэх эрэгтэй хүний дуу гарсан. …Халааснаас мөнгө авсан хүн "Сити найт"-ын үүдээр урагшаа зугтаасан тэгэхдээ бас миний хар цүнхтэй хувцас эд зүйлсийг маань аваад зугтаасан….", гэрч Э.Намхайн "…2013 оны 9 сарын 04-ний орой 20 цагийн орчимд ажлынхаа үүдэнд хамгаалагч Жанчивсүрэн, Давааням нарын хамт ажил үүргээ гүйцэтгээд зогсож байтал Жанчивсүрэн "Хойно эмэгтэй хүн хашгираад байна уу даа" гэхээр нь бид баарныхаа хойд талд гарч харахад нэг эрэгтэй хүн нэг эмэгтэйг заамдсан байдалтай зогсож байсан. …Очтол зугтаах гэтэл нь нөгөө эмэгтэй бариад авсан. …Уг эмэгтэй "Дуугүй байвал аминд чинь өлзийтэй шүү гэж хоолойд нэг юм тулгаад нэг нь миний цүнхийг аваад зугтсан" гэж уйлж байсан …", М.Энхболдын "…2013 оны 9 сарын 04-ний орой 20 цагийн орчимд …СМУ-гийн Улаан дэлгүүрийн урд ганцаараа зүүн талаас баруун тийш чиглэлтэй Бибишийн Ганхуяг явж байсан. Ганхуяг нь тухайн үед бага зэрэг согтолттой байсан. Байнга хулгай хийдэг болохоор нь түүний биед үзлэг хийхэд гартаа нэг юм барьчихаад байсан. Тэгэхээр нь юу юм бэ гэсэн чинь төмөр гэж  хэлээд зүүн урагш нь шидчихсэн. …Сити найт баар руу очиход хойд талд нь хамгаалагч нар Цэцэгийн Шинэхүүг барьчихсан хажууд нь нэг эмэгтэй байсан. … " гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Ганхуяг нь Ц.Шинэхүүтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Шинэхүү нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 сарын 23-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялаа

эдлэн суллагдсанаас хойш Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал дуусаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

     Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан Ц.Шинэхүү нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ганхуягаас 351000 төгрөг гаргуулж хохирогч О.Нэргүйд олгож,иргэний нэхэмжлэгч П.Алтансүх нь шүүгдэгч Б.Ганхуягаас 60000 төгрөг нэхэмжлэхгүй гэснийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Шүүгдэгч Б.Ганхуягийн 2013 оны 9 сарын 28-ны өдрөөс 2014 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэл 369 хоног, шүүгдэгч Ц.Шинэхүүгийн 2014 оны  04 сарын 06-ны өдрөөс 2015 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл 285 хоног тус тус цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

     Шүүгдэгч Ц.Шинэхүү нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн  18-10 тоот байрыг битүүмжилсэн 2014 оны 4 сарын 18-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Ганхуягийн Худалдаа хөгжлийн банкинд нээлгэсэн төгрөг, юань, долларын дансыг битүүмжилсэн 2014 оны 2 сарын 26-ны өдрийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1.Шүүгдэгч Боржигон овогт Бибишийн Ганхуягийг бүлэглэж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Цэцэгийн Шинэхүүг  бүлэглэж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

     2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т  зааснаар эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  шүүгдэгч Б.Ганхуягийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Ц.Шинэхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т  зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  5 /тав/ жил  01 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялтан Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т  зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 01 /нэг/ сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас заримыг буюу 1/нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 /зургаа/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорьж шийтгэсүгэй.

    

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д  зааснаар ялтан Б.Ганхуягт оногдуулсан 6 жил 1 сарын, ялтан Б.Шинэхүүд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг  тус тус чанга дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй.

 

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Б.Ганхуягийн цагдан хоригдсон нийт 369 хоног, ялтан Ц.Шинэхүүгийн цагдан хоригдсон нийт 285  хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

     6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Ганхуягаас 351000 /гурван зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 35 дугаар байрны 40 тоотод оршин суух, ЖЯ75121665 регистрийн дугаартай, Хатагин овогт Орсоогийн Нэргүйд олгосугай.

 

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар   ялтан Ц.Шинэхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, ялтан Б.Ганхуягийн эзмшлийн Худалдаа Хөгжлийн Банкны 3 ширхэг виза картыг битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

     8. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан Ц.Шинэхүү нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч П.Алтансүх нь ялтан Б.Ганхуягаас 60000 төгрөг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

     9. Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.Ганхуягийн ЖЯ74011672 регистрийн дугаартай, ялтан Ц.Шинэхүүгийн ЖЮ87121890 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

     10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Ганхуягийн гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих, Ц.Шинэхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж , тэдний эдлэх ялыг 2015 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

     11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч  тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

     12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Ганхуяг, Ц.Шинэхүү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ                             Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

                                   

                                        ШҮҮГЧИД                                  Т.БАЙГАЛМАА

                                                                                    

                                                                                       Ү.ОДГЭРЭЛ

 

 

 

                                                                  

    

 

             

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.