Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-24
Дугаар 00001
Хэргийн индекс 132/2014/0003/Э/
Шүүх Сум дундын 4 дүгээр шүүх
Шүүгч Ганбаатарын Мягмарсүрэн
Шүүгдэгч Л.Пүрэвсүрэн
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Сувдаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Лхагвын Пүрэвсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 2. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Л.Пүрэвсүрэнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960 000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.                         

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Л.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйийн 505.1-д заанаар шүүгдэгч Л.Пүрэвсүрэнгээс эмчилгээний зардал 61100 /жаран нэгэн мянган нэг зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Я.Цэндэд олгож, хохирогч нь олох байсан орлогоо нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Л.Пүрэвсүрэн нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Л.Пүрэвсүрэн авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.04.29 133 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Л.Пүрэвсүрэн 099.1.