Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-02-27
Дугаар 31
Хэргийн индекс 240/2014/0083/Э
Шүүх Сум дундын 15 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Энхтүвшин
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Тайж овгийн Батгэрэлийн Энхтүвшинг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Б.Энхтүвшинд 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтүвшингийн эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Шүүгдэгч Б.Энхтүвшин нь бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар шүүхийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 14 см урттай, хар өнгийн 12.4 см урттай, нэг тал нь эвдэрхий иштэй, нийт урт 25 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтүвшинд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 7. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтүвшингийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногт давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ Э.ОЮУН-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.