Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-02-27
Дугаар 245
Хэргийн индекс 106/2014/0245/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Цэвэгдоржийн Оюунчимэг
Шүүгдэгч С.Пунцагбалжир, Ө.Мөнх-Ирээдүй Ө.Мөнхзолбоо, Н.Төгөлдөр, А.Сүхбат, Н.Гончигдорж
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Б.Нарангарав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ө.Мөнх-Ирээдүй, Ө.Мөнхзолбоо нарт холбогдох насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

2. Ерөөлт овгийн Өлзийтогтохын Мөнх-Ирээдүй, Ерөөлт овгийн Өлзийтогтохын Ө.Мөнхзолбоо, Боржигон овгийн Алтансүхийн Сүхбат, Боржигон овгийн Нямчулууны Төгөлдөр, Бунь овгийн Нармандахын Гончигдорж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ээжхад овогт Санжжамцын Пунцагбалжир, Ерөөлт овгийн Өлзийтогтохын Мөнх-Ирээдүй нарыг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын 820.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар Ө.Мөнх-Ирээдүйг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар, Ө.Мөнхзолбоог эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар А.Сүхбатыг  эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар, Н.Төгөлдөрийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар Н.Гончигдоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар С.Пунцагбалжирыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Ө.Мөнх-Ирээдүйг эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Ө.Мөнх-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар ононгдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн Ө.Мөнх-Ирээдүйн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 5 сар хорих ялаар  тогтоосугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг     журамлан Ө.Мөнх-Ирээдүйд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 5 сар хорих ял дээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялын зарим болох 7 сар хорих ялыг нэмж нэгтгэн, Ө.Мөнх-Ирээдүйн биечлэн эдлэх ялыг 6 жил хорих ялаар,

          Ө.Мөнхзолбоод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 5 сарын хорих ял дээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялын зарим болох 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн, Ө.Мөнхзолбоогийн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар С.Пунцагбалжирт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

         

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар Ө.Мөнх-Ирээдүй, Ө.Мөнхзолбоо, Н.Төгөлдөр, А.Сүхбат нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар Н.Гончигдоржид  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар цагдан хоригдсон Ө.Мөнх-Ирээдүйн 16 хоногийг, Ө.Мөнхзолбоогийн 16 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  Н.Төгөлдөр, А.Сүхбат, Н.Гончигдорж, С.Пунцагбалжир нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

9. Ө.Мөнх-Ирээдүй, Ө.Мөнхзолбоо, С.Пунцагбалжир, Н.Төгөлдөр, А.Сүхбат,  Н.Гончигдорж нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч түрээсийн төлбөр болох 2.692.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 08-54 УНП улсын дугаартай Соната-6 маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 талтай 17-19-21-22 гэж дугаарласан цагаан өнгийн дугуйн дорцов 1 ширхэг, цагаан өнгийн эвхэгддэг ишгүй төмөр данхраад 1 ширхэг зэргийг устгасугай.

 

10. С.Пунцагбалжир, Н.Гончигдорж, Н.Төгөлдөр, А.Сүхбат нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Ө.Мөнх-Ирээдүй, Ө.Мөнхзолбоо нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, Ө.Мөнх-Ирээдүй, Ө.Мөнхзолбоо, С.Пунцагбалжир, Н.Төгөлдөр, А.Сүхбат,  Н.Гончигдорж нарын эдлэх ялыг 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Мөнх-Ирээдүй, Ө.Мөнхзолбоо, Н.Төгөлдөр, А.Сүхбат, С.Пунцагбалжир, Н.Гончигдорж нарыг цагдан хорьсныг тус тус хэвээр байлгасугай.

 

 

 

                     

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНЧИМЭГ

 

           ШҮҮГЧИД                                                    М.НАРМАНДАХ                     

 

                                                                                Ц.ДАЙРИЙЖАВ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.