Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-29
Дугаар 18
Хэргийн индекс 146/2014/0013/Э
Шүүх Сум дундын 18 дугаар шүүх
Шүүгч Шагдарсүрэнгийн Гандансүрэн
Шүүгдэгч Г.Энхболд
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 294-299

дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Гэлэн овгийн Ганбаатарын Энхболдыг ялтай байхдаа, давтан үйлдлээр, насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ганбаатарын Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ганбаатарын Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 18 /арван найм/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ганбаатарын Энхболдын 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 175 /нэг зуун далан тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасныг баримтлан мөрдөн байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүгдэгч Г.Энхболдын эзэмшлээс 8 адуу, 20 хонь, 18 ямаа нийт 46 тооны 7.310.000 төгрөгийн үнэ бүхий мал битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ганбаатарын Энхболдын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж хорих ял эдлэх хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ганбаатарын Энхболдод урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ОЮУНЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                                         Б.САРАНТУЯА

                                                                   Ш.ГАНДАНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.05.06 148 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Г.Энхболд 126.3.