Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-16
Дугаар 01
Хэргийн индекс 111/2013/0123/Э
Шүүх Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Раднаасамбуугийн Алтанцэцэг
Шүүгдэгч Д.Одбаяр
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1.         Шүүгдэгч Халбига овогт Дэмбэрэлийн Одбаярыг тээврийн хэрэгслийн

хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчснөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.         Шүүгдэгч Д.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн

215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Одбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр  зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Одбаярт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй  шүүгдэгч Д.Одбаяр нь цагдан хоригдоогүй,хохирол төлбөрийг төлсөн, шүүгдэгч Д.Одбаярын жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй, хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь бусад учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Одбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                    Р.АЛТАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.