Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-02
Дугаар 12
Хэргийн индекс 129/2014/0007/Э
Шүүх Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Раднаасамбуугийн Алтанцэцэг
Шүүгдэгч Нэргүйн Жаргал, Шаравдоржийн Дорж
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ч.Бямбажаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Жаргал, Боржигон овогтой Шаравдоржийн Доржоо нарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг  зөрчсний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Монгол Улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Н.Жаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.Доржоог тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Жаргал, Ш.Доржоо нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Жаргалд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт, шүүгдэгч Ш.Доржоод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

5.         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.         Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Доржоо, Н.Жаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.         Шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч,  хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

Шаравдоржийн Доржоо 

                              

                                             

 

                                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Р.АЛТАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.