Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Цагаатгах тогтоол
Огноо 2015-01-09
Дугаар 00008
Хэргийн индекс 132/2014/0077/Э
Шүүх Сум дундын 4 дүгээр шүүх
Шүүгч Сүрэнгийн Цэрэнханд
Шүүгдэгч А.Мөнхжаргал
Зүйл хэсэг 091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
Улсын яллагч Ц.Сувдаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алдаржав овогт Амараагийн Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201306000244 дугаартай  хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
  2.  А.Мөнхжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй,

хохиролд 3000000 /гурван сая/ төгрөг төлснийг тус тус дурьдсугай.

  1. Хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисныг дурьдсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д заасныг баримтлан цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамхины иш 8 ширхэг, МР-3 тоглуулагч, асаагуур, шүдэнзний иш, хар хөх өнгийн уяа тус бүр 1 ширхэг, эрэгтэй хүний, саарал өнгийн подволка 1 ширхэг, Хүрхрээ болон Соёолж нэртэй 2 литрийн багтаамжтэй пивоны сав, 50 төгрөгийн үнэтэй 1 удаагийн аяга, архины бөглөө  тус бүр 1 ширхэг, талийгаачийн өмсөж явсан /богино шорт, эрээн майк, эмэгтэй хүний сандаль 1 хос/ хувцаснууд, шүүгдэгч А.Мөнхжаргалын саарал өнгийн, бэлтгэлийн өмд, эрэгтэй хүний тавчик 1 хос зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, рентген зураг, эмчлүүлэгдсийн карт тус бүр нэг ширхэгийг хэрэгт хавсаргаж, нотлох баримтын шаардлага хангаагүй гэх CD-г хохирогчид буцаан олгохыг шүүгчийн туслах П.Отгонд тус тус даалгасугай.
  3.  А.Мөнхжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  4. Цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  5. Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.