Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-03-02
Дугаар 270
Хэргийн индекс 105/2014/0355/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Үржинбадамын Түмэнжаргал
Шүүгдэгч Ц.Эрдэнэбилэг, Г.Бямбасүрэн, Б.Гүнбилигт, Д.Одхүү, Э.Золбадрал, С.Цог, Б.Энхтайван, Г.Ууганбаяр, О.Анударь, Т.Тамир, Н.Оюунжаргал
Зүйл хэсэг 192.1. - Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах
Улсын яллагч Э.Бадрал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Сарантуяа, шүүгч С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б.Баасанхүү,                      нарийн бичгийн дарга Б.Тунамал, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Ц.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг /ҮД№0287/, шүүгдэгч Г.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД№0157/, шүүгдэгч Б.Гүнбилигт, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн /ҮД№0894/,                                  шүүгдэгч Д.Одхүү, түүний өмгөөлөгч Б.Алтанцэцэг /ҮД1322/,                                                     шүүгдэгч Н.Оюунжаргал, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД№0518/, Т.Баярцэнгэл /ҮД№0295/, шүүгдэгч Э.Золбадрал, түүний өмгөөлөгч Д.Сайнзаяа /ҮД№1106/, шүүгдэгч С.Цог, түүний өмгөөлөгч О.Батжаргал /ҮД№0393/, Д.Гунгаа /ҮД№0338/,                                                                                                                             шүүгдэгч Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав /ҮД№0465/, шүүгдэгч Г.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам /ҮД№0650/, шүүгдэгч О.Анударь, түүний өмгөөлөгч Б.Баясгалан /ҮД№0893/, шүүгдэгч Т.Тамир, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн /ҮД№0147/, С.Дондов /ҮД№0219/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Дүүргийн 1 дүгээр Прокурорын газраас:                        

 

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнж хотхоны 44-6 байрны 128 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй Бичээч овогт Цогтбаярын Эрдэнэбилэг /РД:ЩВ83111617/,      

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 1 дүгээр байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй Төв халх овогт Гантөмөрийн Бямбасүрэн /РД: НО87120576/,     

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын Москва хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй, ПИСИӨҮМ ХХК-д менежер ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 9 дүгээр байрны 9 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй Дагвадорж овогт Баясгалангийн Гүнбилигт /РД: ШУ88101293/,                                                                                 

 

 Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар-Эрдэм сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл-3, ээж, эмээгийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байр 34 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй Боржигон овогт Доржжүгдэрийн Одхүү /РД: УМ88092090/,                           

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны 39 дүгээр байр 28 тоотод оршин суух,  ял шийтгэгдэж байгаагүй Хатагин овогт Наранцэцэгийн Оюунжаргал /РД: ЖЮ84052567/ нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар,                                                                                                                                                                     

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4дүгээр гудамж 31 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбын 34 тоотод түр оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй Чонос овогт Ганболдын Ууганбаяр /РД: ЙЮ84061717/        

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засгийн эрсдэл хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эмээ, нагац ах, охин нарын хамт Баянгол дүүргийн 7-р хороо 4-р хороолол 30-69 тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6б байрны 41 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Товгор овогт Оюунчимэгийн Анударь /РД: УШ91091765/ нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар,     

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 4-р хороо, З0а байрны 39 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 61 дүгээр байрны 149 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Ашабагад овогт Энхболдын Золбадрал /РД: ХП88012010/,

 

 Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аж ахуйн эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баянзүрх дүүргийн 13-р хороо, АОС-31 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 4-р хороо Хийморь цогцолборын А байрны 44 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Гүр тайж овогт Сугарын Цог /РД:МЮ87100577/,

 

 Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь фрийдом ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Далан баг 21-2-13 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 8-р хороо 43-р байрны 23 тоотод түр оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Ямаат овогт Болдын Энхтайван /РД: КЮ87050573/ нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т зааснаар,                   

 

  Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, өвөө, эмээ, ээж нарын хамт  Баянзүрх дүүргийн 15-р хороо 13-р хороолол 6-91 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Атган овогт Тунгалагийн Тамирт /РД: УК94063016/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201301000252 дугаар 105/2014/0355/Э индекстэй хэргийг хэргийг 2014 оны 12 дугаар  сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд  ТОДОРХОЙЛОХ НЬ:        

Шүүгдэгч Ц.Эрдэнэбилэг нь 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнж хотхоны 44/6-128 тоот өөрийн орон сууцандаа НҮБ-ийн 1971 оны “Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн I жагсаалтад орсон тетрагидроканнабинол агуулсан 3.6 грамм өвсний ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

2013 оны 05 дугаар сард НҮБ-ийн 1971 оны “Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад орсон метамфетамин гидрохлорид агуулсан мөс гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр Э.Золбадралаас 3 удаагийн үйлдлээр 900.000 төгрөгөөр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Бямбасүрэн нь 2013 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 1-12 тоотод НҮБ-ийн 1971 оны “Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн I жагсаалтад орсон тетрагидроканнабинол агуулсан өвсний ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Гүнбилигт нь 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад орсон метамфетамин гидрохлорид агуулсан мөс гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр С.Цогоос 150.000 төгрөгөөр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Одхүү нь 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад орсон метамфетамин гидрохлорид агуулсан мөс гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн эзэмшлийн 16-57 УНХ улсын дугаартай Toyota brevis маркийн автомашинд хадгалсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Золбадрал нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SKA” зочид буудлын 815 тоот өрөөнд НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад орсон метамфетамин гидрохлорид агуулсан мөс гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт,   

Шүүгдэгч  С.Цог нь 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад орсон метамфетамин гидрохлорид агуулсан мөс гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэргийг,  

Шүүгдэгч Б.Энхтайван нь 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад ррсон метамфетамин гидрохлорид агуулсан мөс гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Ууганбаяр нь 2013 оны 07 сарын 03-нд НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад орсон метамфетамин гидрохлорид агуулсан мөс гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, 51-69 УНА Kia Lotze маркийн автомашинд хадгалсан, Б.Энхтайванд борлуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.Анударь нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн I жагсаалтад орсон лизергиний хүчлийн диэтиламид агуулсан LSD, 3.4-метилдиокси-И-метил амфетамин /MDMA/ агуулсан экстаси гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Оюунжаргал нь 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн I жагсаалтанд багтсан 3.4-метилдиокси-И-метил амфетамин /MDMA/ агууламж бүхий экстаси гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр О.Анудариас 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдаж буюу олж авсан гэмт хэрэгт,   

Шүүгдэгч Т.Тамир нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд давтан үйлдлээр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн I жагсаалтад орсон лизергиний хүчлийн диэтиламид агуулсан LSD, 3.4-метилдиокси-И-метил амфетамин /MDMA/ агуулсан экстаци гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг онлайнаар захиалж хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт,

Мөн шүүгдэгч Т.Тамир нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн I жагсаалтад орсон лизергиний хүчлийн диэтиламид агуулсан LSD, 3.4-метилдиокси-И-метил амфетамин /MDMA/ агуулсан экстаци гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Эрдэнэбилэгийн: Урьд нь би Золбадралаас 3 удаагийн үйлдлээр 900.000 төгрөгөөр мөс гэх зүйлийг авсан гэж худал мэдүүлсэн байгаа. Тухайн үед хүмүүсийг дайлж, шоу цэнгээнд зарцуулж, нилээн их хэмжээний мөнгө үрсэн байсан учраас тэгж мэдүүлсэн.Хэрэгт шалгагдаж байх хугацаанд эрх чөлөө, цаг хугацаа, гэр бүл гэж ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг ойлгож, ухаарсан. Цаашид залуучуудад энэ гэмт хэргийн талаар таниулж, урьдчилан сэргийлэх тал дээр ажил хийнэ гэж бодож байна. Улсын яллагчийн зүгээс санал болгож байгаа хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэж хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Бямбасүрэнгийн: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй.Би энэ хэрэгт холбогдсоноос хойш их зүйлийг ойлгосон. Гэмт хэрэгт холбогдсондоо уучлалт гуйж байна. Шүүхээс өршөөл хүсч байна. Ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгөхийг хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг                     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Гүнбилигтийн: Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Өөрийн гэм буруугаа хүлээж, маш их гэмшиж байна. Эхнэр маань гадаадад ажил хийдэг, би өөрөө нялх хүүхдээ харж, асардаг учраас нийгмээс тусгаарлаж, биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэж хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Одхүүгийн: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хар тамхи, мансууруулах бодис олж авч, хадгалсан үйлдэл байхгүй. Шүүхээс уучилж өгөхийг хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Золбадралын: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Мансууруулах бодис гэж ямар их хор хөнөөлтэй байдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Шүүхээс уучилж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг    

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт С.Цогийн: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Энэ хэрэгт шалгагдаж байх хугацаанд нийт 6 сарын турш цагдан хоригдож, 2 жилийн турш ажил төрөлгүй байсан. Ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэж хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг

                                                                                 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Энхтайваны: Анх би цагдаа нарт баригдаад Мөрдөн байцаах газрын гадаа очиход Цог, Золбадрал нар сууж байсан. Тэр үед цагдаа нар надаас Цог, Золбадрал нарыг таних уу, чамайг энэ хоёр хүн барьж өгсөн гэж ярьж байхыг нь би сонсоод Цог, Золбадрал нараас 500.000 төгрөгөөр мөс гэх зүйлийг авсан гэж худал мэдүүлсэн. Би гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Энэ хугацаанд их зүйлийг ойлгож, ухаарлаа. Гэмт хэрэгт холбогдсоноос хойш би дахиж хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй, цаашид ч хэрэглэхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Ууганбаярын: Мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлсэн учраас мэдүүлэг өгөхгүй. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би энэ гэмт хэрэгт холбогдсоноос болж үр хүүхдээ алдсан. Эхнэр маань одоо жирэмсэн байгаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт О.Анударийн: Мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлсэн учраас мэдүүлэг өгөхгүй. Би энэ хэрэгт холбогдсоноос хойш маш их зүйлийг ойлгож, ухаарсан. Мөн ээжийгээ ямар их зовоосноо ойлгосон. Би өөрийнхөө гаргасан алдаа болон өөрийнхөө туулсан зовлонг охиндоо мэдрүүлмээргүй байна. Би охиныхоо хажууд байхыг хүсч байна. Тийм учраас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Тамирын: Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2-т заасан зүйл ангийн тухайд LSD, экстаци гэх бодисыг би Монгол улсын хилээр оруулж ирээгүй, хэрэглээгүй, хадгалаагүй, мөн хэн нэгэнд зарж борлуулаагүй. Мөн яагаад намайг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т зааснаар яллаж байгааг ойлгохгүй байгаа. Би хар тамхи зарж, борлуулсан тохиолдол байхгүй. Мөн хар тамхийг хадгалаагүй, хэрэглээгүй. Анх би 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээсээ баривчлагдахад Старекс машинд болон Цагдаагийн байгууллагын гадаа аман тохиролцоонд хүрсэн. Өөрөөр хэлбэл намайг энэ хэргээ хийсэн гээд хүлээчих, тэгвэл зүгээр явуулна гэж хэлсэнд нь би итгээд, хэл гэсэн зүйлийнх нь дагуу камерын урд анхны мэдүүлгээ өгч байсан. Мэдүүлэг өгсний орой нь намайг ганц худагт хорьсон. Тэгээд би 2 дахь байцаалтан дээрээ миний хувьд “Silk raod” гэх вэбсайт руу орж байсан нь үнэн, гэхдээ тухайн сайтан дээр тархины үйл ажиллагааг сайжруулдаг нэмэлт тэжээл гэх зүйл байсныг нь би авч хэрэглэж байсан болохоос биш LSD, экстаци гэх зүйлсийг би хэрэглэж байгаагүй, мөн оруулж ирж байгаагүй гэж хэлсэн. Анх мэдүүлэг өгөх гэж байхад зохион байгуулалттайгаар ингэж хэл гэсний дагуу би мэдүүлсэн. Тухайн үед би олон жил гадаадад байсан учраас миний монгол хэлний мэдлэг тааруу байсан. Учир нь ямар нэг хэлийг байнга хэрэглэхгүй удахаар мартагддаг юм байна лээ. Тийм учраас миний монгол хэлний түвшин муу, зөвхөн ойлголцох хэмжээнд л байсан.  Байцаагч надаас олон юм асуухад би айж, сандарч тэвдсэн болохоор заавал хариулах ёстой юм байна гэсэн үүднээс байцаалт өгсөн байгаа. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Би дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбарт хүчин зүтгэж байгаа учраас улс орондоо хэрэгтэй хүн болно гэдэгтээ итгэлтэй байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг           

                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Оюунжаргалын: Мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг талуудын хүсэлтээр хавтаст хэргээс: Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхчимэгийн: ...2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэбилэгийн аав нь гээд Цогтбаяр гэдэг хүн Эрдэнэбилэгийг авчирч манайд хэвтүүлж байсан. Манай тасаг нь наркологийн тасаг. Аав нь хэлэхдээ архи уугаад байна тэгээд үүнээс гадна дан ганц архины ч асуудалд биш өөр юм байгаа юм шиг байна гэж хэлж байсан. Тэгээд өвчтөнийг хүлээн аваад асуухад Эрдэнэбилэг өвс татдаг гэж хэлж байсан. ...Тэгээд ер нь бол Эрдэнэбилэгийн онош нь олон төрлийн сэтгэцэд идэвхт бодисын хамаарал гэсэн оноштой. Ер нь бол хоёр болон түүнээс дээш төрлийн сэтгэцэд идэвхит бодисыг хэтрүүлэн хэрэглэх буюу донтож хамаарал үүсгэхийг олон төрлийн сэтгэцэд идэвхит бодисын хамааралтай гэж оношлодог гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-126/,                                                                                                                                                

             Мөрдөн байцаалтад гэрч Ч.Номинхолбоогийн: ...2013 оны 04 билүү 05 дугаар сарын үед Цогоо нэг удаа надаас цаасанд боодолтой жижиг зүйл хаяагүй биз гэж асууж байсан ба тэгэхэд нь би үгүй ээ тийм зүйл хараагүй юу юм гэхэд юу ч биш ээ гэж байсан... гэж мэдүүсэн мэдүүлэг /1хх-112/,                     

       Мөрдөн байцаалтад гэрч Ч.Билгүүнбаярын: ...Нэг удаа Энхтайваны гэрт нь яваад очиход Энхтайван орцондоо тамхи татаад зогсч байсан ба тэгээд хамтдаа тамхилаад юм яриад байж байхад мөс гээд юм байна татаж үзэх үү гэхээр нь сонирхоод тэгэе гээд цуг татсан. Жаахан юм байсан. 2-3 удаа сороод л дууссан. Энхтайван тэр зүйлийг хаанаас авсаныг нь мэдэхгүй. Би асуугаагүй. Энхтайван ч надад өөрөө хэлээгүй. Мөс гэдэг нь харагдах байдлаараа мөсөн чихэр шиг тунгалаг, буюу талстлаг зүйл байдаг юм байна лээ гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-134/,                  

             Мөрдөн байцаалтад гэрч А.Абусейтийн: ...Энхтайваныг танина, манай найз байгаа юм, 2011 оноос танидаг болсон, манай найзуудаар дамжуулж танилцаж байсан. Ууганбаярыг танихгүй. Уулзаж байгаагүй. Би Ууганбаяр гэдэг хүнийг амьдралдаа харж байгаагүй, Энхтайванаас энэ хүний талаар сүүлд сонссон, би тэр хүний машинд сууж байгаагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг /6хх-98/,          

              Мөрдөн байцаалтад гэрч Д.Ариунболдын: Энхтайванг танина, бид сайн найзууд хамт Говь Фрийдом ХХК-д ажиллаж байсан. ...Ууганбаярыг танихгүй. Би Ууганбаяртай ерөөсөө уулзаж байгаагүй, тэгсэн Ууганбаяр нь надтай уулзаж байсан гээд мэдүүлэг өгсөн гэдгийг сүүлд Энхтайванаас сонссон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /6хх-100/,                                                                                                                                                                                                                                                                                                             

             Мөрдөн байцаалтад гэрч Л.Нинагийн: ...Одоо би он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг удаа Тамирт өгөөрэй гээд жижиг дугтуйтай зүйл ирж байсан. Захидал шиг зүйл байсан. Өөр бусад юмыг нь мэдэхгүй юм байна. Хаалга тогшоод нэг залуу ирж өгч байсан. ...Тамирт өгчихөөрэй гэхээр нь би аваад Тамирын өрөөнд нь оруулаад ширээн дээр нь орхиж байсан. Уг зүйл нь дугтуйтай зүйл байсан бөгөөд наалттай байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-119/,           

             Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхжаргалын: ...Гадаад улсаас ирж байгаа захидал нь онгоцоор ирдэг бөгөөд мэдээж Буянт-Ухаа боомт дээр байгаа гаалийн байгууллага өөрсдийн үүргийн дагуу ирж байгаа бүх л бараа материал эд зүйлийг журмын дагуу шалгана. Ингээд манайх руу явуулдаг юм. Манай төв шуудан дээр мөн рентген аппарат байдаг ба тэр аппаратаараа ирсэн бүх захидлыг шалгадаг. Гэхдээ нэг нэгээр нь биш богц богцоор нь шалгадаг. Нэг богцонд хамгийн ихдээ 20 кг хүртэл, хамгийн багадаа 100 гр хүртэл ч савлагдсан байж болдог. Ер нь бол ирж байгаа бүх л захидал Гаалийн байгууллага болон манай Монгол шуудан компаний рентген аппартаар шалгагддаг. Сэжиг бүхий илгээмж болон захидлыг тусад нь шалгаж болдог. Ямар тохиолдолд сэжиглэл төрөх вэ гэхээр дугтуй нь тос нэвчсэн, ямар нэг хатуу зүйл мэдрэгдсэн, эсхүл рентген аппаратаар харахад нунтаг зүйл байвал сэжигтэй илгээмж, захидал гэж үзэн тусад нь нарийвчлан шалгадаг. ...Энэ лавлагааны хариуг би гардаж хийсэн ба шуудан хүргэгчийн дэвтрийн дэс дугаар гэсэн хүснэгтийн дараагийн хүснэгт нь хаанаас гэсэн хүснэгт байдаг. Энэ хүснэгтэд тухайн захидал аль улсаас ирсэнийг нь тэмдэглэдэг бөгөөд тухайн улсын нэрний товчлолыг бичдэг. 13 дугаар хорооллын 6 дугаар байрны 91 тоотод ирсэн захидлуудын ирсэн улсыг харахад 06 дугаар сарын 19-ний өдөр NL буюу Нидерланд, 06 дугаар сарын 21-ний өдөр DE буюу Герман улс, 07 дугаар сарын 15-нд NL буюу Нидерланд, 09 дүгээр сарын 03-нд СА буюу Канад улсаас тус тус энгийн гадаад захидал ирсэн байсан. Шуудан хүргэгчийн дэвтэр дээрх захидлыг хүлээн авсан хүмүүсийн гарын үсгийг харахад 3 удаад нь Тамир, нэг удаад нь Сүрэн гэж хүн тус тус хүлээн авсан байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-141/,

       Мөрдөн байцаалтад гэрч Т.Базаррагчаагийн: ...Захидлууд богцонд хийгдсэн, богц нь өөрөө лацтай байдаг ба богцоор нь рентген аппаратаар оруулж, үнэрч нохойгоор шалгуулдаг. Илтэд хурц үнэртэй, эсхүл рентген аппаратад мэдрэгдэж байгаа бол богцыг задалж шалгадаг. Дугтуй бүрийг нэг бүрчлэн шалгах боломжгүй учир цаасан хэлбэрээр ирж байгаа мансууруулах бодис илрэхгүй байхыг үгүйсгэхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-165/,     

     

 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн ¹4554 дугаартай дүгнэлтэнд:        

            1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Эрдэнэбилэгийн гэрээс хураагдсан шаргал өнгийн хатаасан ургамал мэт зүйл УМБГ 3 дугаар хэлтэс хошууч н.Батбилэг “2013 оны 06 дугаар сарын 11-ний” өдөр гэж хаягласан бор шаргал өнгийн ургамал мэт зүйл нь 3,69 гр орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.         

2. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйлд каннабисын хольц илэрч байна.    

            З. Каннабис нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Ламчин гэсэн дүгнэлт  /1хх-144-145/,      

            Шинжээч Б.Ламчингийн: ...Шинжилгээний явцад уг хатсан ургамал мэт зүйлээс каннабисийн хольц илэрсэн         Каннабис нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон бодис юм. Уг конвенцийн 1
дүгээр жагсаалтад тетрагидроканнабинол буюу tetrahydro cannabinol гэсэн нэрээр
орсон байдаг ба тетрагидроканнабинол нь ургамлын гаралтай гэж тодорхойлогдож
болно гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-146-147/,                  

            Гаалийн төв лабораторийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/674 тоот шинжилгээний хариунд: Танай газраас 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/3-5450 албан тоотоор ирүүлсэн “Шинжилгээ хийлгэх тогтоол”-ын дагуу холбогдох дээжүүдэд нил улаан туяаны спектрометр, хийн хромато масс спектрометр багажаар шинжилгээ хийв.

            Шинжилгээний дүнгээс үзэхэд 1 дугаартай ууттай цагаан өнгийн нунтаг дээж, 2 дугаартай уутны “цомбо новокайн” гэсэн тарианы усны шилтэй дээжүүдээс Метамфетамин гидрохлорид илэрч мөн 2 дугаартай уутанд байсан тавин төгрөг, зуун төгрөгний дэвсгэртээс ХТМБ илэрсэнгүй. Метамфетамин гидрохлорид нь НҮБ-ын 1971 оны  Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2-р хавсралтад заагдсан болно.

            Дугаар 00099937 шинжилгээний дүнг хавсаргав. Гаалийн төв лабораторийн дарга Ц.Отгонгэрэл /1хх-155/,           

 

            Гаалийн төв лабораторийн 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 07/696 тоот шинжилгээний хариуд: Танай газраас 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/3-5449 албан тоотоор ирүүлсэн “Шинжилгээ хийлгэх тогтоол”-ын дагуу холбогдох дээжүүдэд нил улаан туяаны спектрометр, хийн хромато масс спектрометр багажаар шинжилгээ хийв.     

            Шинжилгээний дүнгээс үзэхэд 1 дугаартай ууттай цагаан өнгийн зүйлээр бохирдсон ампулын шил, 3 дугаартай 100 төгрөгний дэвсгэртэд боосон цагаан өнгийн нунтаг дээж, 4 дугаартай ампулын шил, мөн шижир цэвэр ус гэсэн бичигтэй улаан шар соруултай өнгөгүй, шингэнтэй дээжний шар соруулын үзүүрийн шилэн гаанс гэсэн дээжүүдэд Метамфетамин гидрохлорид илэрсэн.

            Мөн 2 дугаартай ампулын шилнээс ацетамид 2-диэтиламино-N-(2,6-диметилфенил) /лидокайн/ ухаан балартах, сэтгэл хөөрөлтийн эсрэг үйлчилгээтэй эм, шижир цэвэр усны савтай шингэний дээжээс ус илэрсэн. Метамфетамин гидрохлорид нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2-р хавсралтанд заагдсан болно.

            №0009972 тоот шинжилгээний сорилтын дүнг хавсаргав. Гаалийн төв лабораторийн дарга Ц.Отгонгэрэл /1хх-161/,

 

            Гаалийн төв лабораторийн 2013 оны 08 дугаар сарын 02–ны өдрийн 07/716 тоот шинжилгээний хариуд: Танай газраас 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10/3-5448 албан тоотоор ирүүлсэн “Шинжилгээ хийлгэх тогтоол”-ын дагуу холбогдох дээжүүдэд нил улаан туяаны спектрометр, хийн хромато масс спектрометр, электрон флюремценцийн спектрометр багажаар мөн Замын-Үүд дэх гаалийн салбар лабораторид IONSCAN 500DT багажаар шинжилгээ хийж үр дүнг хүргүүлэв.

            Шинжилгээний дүнгээс үзэхэд №1 дугаартай цагаан өнгийн талст нунтаг, дотроо цагаан өнгийн зүйлээр бохирдсон ампулын шил, бортогоны гаансны хоолойноос тус бүр метамфетамин, №2 дугаартай цаасан дээр наасан 3,5 см урттай хүрэн өнгийн наалдамхай зүйлээс тетрагидроканнабинол илэрсэн.

            №3  дугаартай 1,5х1,5 см хүрэн өнгийн хавтгай хатуу зүйл нь цахиур, төмөр, хөнгөн цагаан агуулсан нэг төрлийн шавар, шингэн зүйлтэй резинэн гуурс болон гаанс хэлбэртэй шилэн соруул шургуулсан шилэн бортогонд агуулагдаж байгаа шингэн нь ус байна. Мөн хуйлсан зуун төгрөгнөөс ХТМБ илэрсэнгүй.

            Метамфетамин, тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодис-ын тухай конвенцийн 2 дугаар хавсралтад заагдсан болно.

            Жич: Гаалийн төв лабораторийн №0010018 шинжилгээний сорилтын дүнгээс хуудас болон Замын-Үүд гаалийн салбар лабораторийн №0000156 тоот сорилтын хуудасны хуулбарыг хавсаргав. Гаалийн төв лабораторийн дарга Ц.Отгонгэрэл /1хх-168/,

 

            Гаалийн төв лабораторийн 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 07/695 тоот шинжилгээний хариуд: Танай газраас 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол”-ын дагуу холбогдох дээжүүдэд нил улаан туяаны спектрометр багажаар шинжилгээ хийв.

            Шинжилгээний дүнгээс үзэхэд ууттай цагаан өнгийн талст, хатуу бүрхлэг дээж мөн тарианы усны шилнээс Метамфетамин гидрохлорид илэрсэн.

            Метамфетамин гидрохлорид нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодис-ын тухай конвенцийн 2 дугаар хавсралтад заагдсан болно.

            №0009971 тоот шинжилгээний сорилтын дүнг хавсаргав. Гаалийн төв лабораторийн дарга Ц.Отгонгэрэл /1хх174/,                             

 

            Гаалийн төв лабораторийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 07/875 тоот шинжилгээний хариуд: Танай газраас 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10/3-7870 албан тоотоор ирүүлсэн “Шинжилгээ хийлгэх тогтоол”-ын дагуу холбогдох дээжүүдэд хийн хромато масс спектометр багажаар шинжилгээ хийв.

            Шинжилгээний дүнгээс үзэхэд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг дээж №1 дугаартай, “VITA pure water” гэсэн бичигтэй цэвэр усны сав, шилэн болон хуванцар гаанс шургуулсан 0 дугаартай дээжүүдэд Метамфетамин гидрохлорид илэрлээ.

            Метамфетамин гидрохлорид нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөьт бодис-ын тухай конвенцийн 2 дугаар хавсралтанд заагдсан болно.

            №0010337 тоот шинжилгээний сорилтын дүнг хавсаргав. Гаалийн төв лабораторийн дарга Ц.Отгонгэрэл /1хх-179/,

     

      Шүүх сэтгэц гэм судлалын 683 дугаар магадлагааны:

      Сэтгэцийн онош: Эрүүл

  1. Ц.Эрдэнэбилэг нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэхийг нотлох баримт алга байна.

2.3. Ц.Эрдэнэбилэг нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна.

  1. Ц.Эрдэнэбилэг нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. Ц.Эрдэнэбилэг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  3. Ц.Эрдэнэбилэг нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай эсэхийг нотлох баримт алга байна. Комиссын дарга Н.Туяа, гишүүн Л.Баттулга, илтгэгч Э.Амгалан гэсэн дүгнэлт /1хх-191/,             

 

     Шүүх сэтгэц гэм судлалын 682 дугаар магадлагааны:

      Сэтгэцийн онош: Эрүүл

  1. Г.Бямбасүрэн нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэхийг нотлох баримт алга байна.

2.3. Г.Бямбасүрэн нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна.

  1. Г.Бямбасүрэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. Г.Бямбасүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  3. Г.Бямбасүрэн нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай эсэхийг нотлох баримт алга байна. Комиссын дарга Н.Туяа, гишүүн Л.Баттулга, илтгэгч Э.Амгалан гэсэн дүгнэлт /1хх-193/,                   

 

      Шүүх сэтгэц гэм судлалын 611 дүгээр магадлагааны:

      Сэтгэцийн онош: Эрүүл

  1. Б.Гүнбилигт нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  1. Б.Гүнбилигт нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. Б.Гүнбилигт хэрэг хариуцах чадвартай байна.  
  3. Б.Гүнбилигт нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж болон баримт үгүй байна. Комиссын дарга Н.Туяа, гишүүн Б.Туяа, илтгэгч Л.Баттулга гэсэн дүгнэлт /1хх-197/,             

 

      Шүүх сэтгэц гэм судлалын 684 дүгээр магадлагааны:

      Сэтгэцийн онош: Эрүүл

  1. Д.Одхүү нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.  Д.Одхүү нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Д.Одхүү нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.Одхүү нь хэрэг хариуцах чадвартай байна.

6. Д.Одхүү нь сэтгэц нөлөөт эм бодисоос хараат байдалтай болсон гэх шинж үгүй байна. Комиссын дарга Н.Туяа, гишүүн Э.Амгалан, илтгэгч Л.Баттулга гэсэн дүгнэлт /1хх-199/,             

 

      Шүүх сэтгэц гэм судлалын 681 дүгээр магадлагааны:

      Сэтгэцийн онош: Эрүүл

  1. Э.Золбадрал нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэхийг нотлох баримт алга байна.

2.3. Э.Золбадрал нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна.

  1. Э.Золбадрал нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. Э.Золбадрал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  3. Э.Золбадрал нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай эсэхийг<
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.