Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-12
Дугаар 06
Хэргийн индекс 133/2015/0006/э/
Шүүх Сум дундын 5 дугаар шүүх
Шүүгч Дагвадоржийн Мөнхтуяа
Шүүгдэгч Ж.Цогтбаатар
Зүйл хэсэг
Улсын яллагч Г.Энхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   1.Шүүгдэгч Боржигон овогт Жигмэддоогийн Цогтбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
   2. Эрүүгийн хуулийн 98 дугаар  зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жигмэддоогийн Цогтбаатарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Цогтбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

  4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж. Цогтбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

   5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөнгөн цагаан хуучин тэгш ус багаж 1ширхэгийг  устгасугай.

  6.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах  байцаан шийтгэх ажиллагааны зардал үгүй  болохыг тус тус дурьдсугай.

  7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цогтбаатарт авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
 
  8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
 
  9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлйн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5  дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
                      
                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.