Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-02-24
Дугаар 14
Хэргийн индекс 133/2015/0029/э/
Шүүх Сум дундын 5 дугаар шүүх
Шүүгч Дагвадоржийн Мөнхтуяа
Шүүгдэгч Д.Отгонбаатар нар
Зүйл хэсэг
Улсын яллагч Ц.Сайнхүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  1.Бөхийнхөн овогтой Даваасамбуугийн Отгонбаатар, Баянцагаан овогтой Эрдэнэхүүгийн Цогтбаатар нар нь ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж, ховор амьтан болох 2 тооны хар сүүлтий зээрийг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
          
        2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цогтбаатар , Д.Отгонбаатар нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
          
       3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Цогтбаатар, Д.Отгонбаатар нарт оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
         
       4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  ялтан Э.Цогтбаатарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих  ялыг  тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
          
       5.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн арлын дугаар LХVPCKLO5A0286585 ,хөдөлгүүрийн 162FMJAC056328  дугаар бүхий 1200000 төгрөгний үнэлгээ бүхий Мустанг маркын мотоциклийг улсын орлого болгосугай .
    
       6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Д.Отгонбаатараас нөхөн төлбөр 4000000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай .
    
        7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Э.Цогтбаатарын хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож , Д.Отгонбаатарын хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
          
        8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Цогтбаатарт авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж , шүүгдэгч Д.Отгонбаатарыг цагдан хорьсугай .
          
         9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8 маркын бууг шүүгдэгч Э.Цогтбаатарт буцаан олгосугай .

       10.Шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал үгүй , шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй , шүүгдэгч нарын иргэний үнэмлэх бусад баримт бичиг ирээгүй  болохыг дурдсугай .

       11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
 
        12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлйн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5  дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

       13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Э.Цогтбаатарт  авсан батлан даалтад байлгах  таслан сэргийлэх арга хэмжээ , Д.Отгонбаатарт авсан цагдан хорих таслан сэрийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
                                        

                                      ДАРГАЛАГЧ                      Д.МӨНХТУЯА

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.