Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-02-25
Дугаар 16
Хэргийн индекс 133/2014/0166/э/
Шүүх Сум дундын 5 дугаар шүүх
Шүүгч Дагвадоржийн Мөнхтуяа
Шүүгдэгч Б.Жаргалсайхан нар
Зүйл хэсэг
Улсын яллагч Т.Нансалмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Буурал морьт овогт Баатарын Жаргалсайхан нь хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн, Бэсүд овогт Чойжилжавын Алтай-Очир  нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаргалсайханыг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч  Ч.Алтай-Очирыг  1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

       3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Жаргалсайханд оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Алтай-Очирт оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

        4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  Ч.Алтай-Очирт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих  ялыг  тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
          
        5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Жаргалсайханы цагдан хоригдсон 167 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай .
    
        6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн чулуу 1 ширхэг , малгай зэргийг устгасугай .
    
        7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Б.Жаргалсайханаас 3.201.700 төгрөг гаргуулж хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.Нарангэрэлд олгосугай .
    
        8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх  хэсэгт зааснаар Б.Жаргалсайханы  20-43 ГАҮ Истана маркын авто машин битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
         
        9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Алтай-Очирт авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж , шүүгдэгч Б.Жаргалсайханыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай .

 

 


       10.Шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал үгүй , шүүгдэгч Ч.Алтай-Очир  нь цагдан хоригдоогүй, Ч.Алтай-Очир нь бусдад төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй   болохыг дурдсугай.
    
       11.Б.Жаргалсайханы иргэний үнэмлэх болон тээврийн хэрэгслийн ¹00581992 дугаартай гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж , Ч.Алтай-Очирын иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай .
     
       12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
      
       13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлйн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5  дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 
       14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ч.Алтай-Очирт  авсан батлан даалтад байлгах  таслан сэргийлэх арга хэмжээ,  Б.Жаргалсайханд авсан цагдан хорих таслан сэрийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
                      
                               
                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.САРАНТУЯА

      ШҮҮГЧ                            Д. ЯНЖИНДУЛАМ

                                                                                       Д. МӨНХТУЯА
 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.