Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-03-06
Дугаар 20
Хэргийн индекс 133/2015/0037/э/
Шүүх Сум дундын 5 дугаар шүүх
Шүүгч Дагвадоржийн Мөнхтуяа
Шүүгдэгч Д.Буянбат
Зүйл хэсэг
Улсын яллагч Г.Энхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    1.Шүүгдэгч Боржигон овогтой Доржсүрэнгийн Буянбатад холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

      2.Шүүгдэгч Д.Буянбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн  208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Буянбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Д.Буянбатыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас  чөлөөлсүгэй.

       4.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Д.Пүрэвням нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах  байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       5. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  хутгыг устгасугай.

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

        8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Буянбатад авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                                

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН

                                ШҮҮГЧИД                                              Д.ЯНЖИНДУЛАМ

                                                                                               Д.МӨНХТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.03.06 20 Сум дундын 5 дугаар шүүх Дагвадоржийн Мөнхтуяа Д.Буянбат  
2015.04.27 37 Сум дундын 5 дугаар шүүх Цанжаагийн Үйтүмэн Д.Чинбат 215.3.