Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-15
Дугаар 26А
Хэргийн индекс 133/2014/0021/э/
Шүүх Сум дундын 5 дугаар шүүх
Шүүгч Дагвадоржийн Мөнхтуяа
Шүүгдэгч Ж.Ургахнаран
Зүйл хэсэг
Улсын яллагч Ц.Сайнхүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Хаадборжигон овогт Жадамбын Ургахнаранг тээврийн хэрэгслийн ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ургахнарангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Ургахнаранд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

    4.
  4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Ургахнаранд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

  5.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Ургахнарангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

  6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар хохирогч иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 23.029.856 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

   7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, Алтайн хүдэр ХХК-д 26.346.978 төгрөгний хохирол учрирсан. Монгол даатгалаас 33.180.000 төгрөг төлөгдсөнийг дурдсугай.

   8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Ж.Ургахнарангийн цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, 347077 дугаарын жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

  9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ж.Ургахнаранд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   11.Эрүүгийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шүүгдэгч түүний  өмгөөлөгч, хохирогч нар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 


                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.03.27 98 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Ж.Ургахнаран 215.2.