Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-03-06
Дугаар 43
Хэргийн индекс 156/2015/0042/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Дашдэлэгийн Ганзориг
Шүүгдэгч Д.Бямбадорж Ш.Осгонбаатар
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Зайсан овогт Дашпунцагын Бямбадорж, Боржигон овогт Шаравын Осгонбаатар нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Бямбадоржид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сар баривчлах, шүүгдэгч Ш.Осгонбаатарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сар баривчлах ялыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ш.Осгонбаатарын цагдан хоригдсон 58 хоног, шүүгдэгч Д.Бямбадоржийн цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй ба эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ш.Осгонбаатараас 327500 төгрөг, шүүгдэгч Д.Бямбадоржоос 327500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Амаржаргалд олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Идэрзаяад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ю.Эрдэнэбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.