Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-30
Дугаар 1214
Хэргийн индекс 106/2014/0264/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч М.Мөнх-Оргил, Ц.Сайнбаяр, Б.Оргилбаатар, Б.Цэрэндулам
Зүйл хэсэг 126.2.6. - бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
148.2. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
253.2. - Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх
254.1. - Худал мэдүүлэг өгөх
268.1. - Хээл хахууль авах
Улсын яллагч Д.Ганчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                           

 

 

 

 

 

                         

            Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
       ТОГТООХ НЬ:
  1.Ууш овогт Мөнхцогийн Мөнх-Оргилыг албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж  хээл хахууль авсан, эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, албан тушаалын байдлаа ашиглан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, 
Замбал овогт Цэндийн Сайнбаярыг бүлэглэн хохирогчид хүч хэрэглэж хүчиндсэн, албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэргийг, 
Галдан овогт Банзрагчийн Оргилбаатарыг бүлэглэн хохирогчид хүч хэрэглэж хүчиндсэн, албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэргийг,
Нордон овогт Базарсадын Цэрэндуламыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнх-Оргилыг мөрдөн байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар,  
Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар Ц.Сайнбаярыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар Б.Оргилбаатарыг 5 /тав/ жил 1 /сар/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэрэндуламыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнх-Оргилд оногдуулсан мөрдөн байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж биечлэн эдлэх нийт ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар Ц.Сайнбаярт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар Б.Оргилбаатарт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Сайнбаяр, Б.Оргилбаатар нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, 
мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Цэрэндуламд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, М.Мөнх-Оргилд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

5. М.Мөнх-Оргил, Ц.Сайнбаяр, Б.Оргилбаатар, Б.Цэрэндулам нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд  зааснаар Б.Цэрэндуламд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харзалзаж, цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар М.Мөнх-Оргилын хууль бусаар олсон орлого болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг улсын орлого болгосугай. 

8. М.Мөнх-Оргил, Ц.Сайнбаяр, Б.Оргилбаатар нарын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өөрчлөн цагдан хорьсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Мөнх-Оргил, Ц.Сайнбаяр, Б.Оргилбаатар нарын цагдан хорих, Б.Цэрэндуламын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
               

    
      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ТУЯАТ
 
            ШҮҮГЧИД                                Ц.ДАЙРИЙЖАВ
                                                                             
                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!