Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-03-18
Дугаар 324
Хэргийн индекс 106/2015/0313/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Т.Батбилэг,
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Н.Мөнхцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр -зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Жургаад овогт Түмэндэмбэрэлийн Батбилэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Т.Батбилэгийг эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Т.Батбилэгт оногдуулсан 4 /дөрөв/ сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар тодорхой дэглэм бүхий байранд гарцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Т.Батбилэгт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний баривчлах ял эдлэх хугацааг 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Батбилэг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                                         

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Батбилэгийн цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        М.НАРМАНДАХ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.