Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-03-25
Дугаар 57
Хэргийн индекс 151/2014/0151/Э/
Шүүх Сум дундын 23 дугаар шүүх
Шүүгч Цэдэвийн Отгонжаргал
Шүүгдэгч П.Гансүх
Зүйл хэсэг 097.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах
Улсын яллагч М.Үүрийнтуяа
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 285, 286, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Монгол овогт Пүрвээгийн Гансүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гансүхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

 

            4. Монгол улсын Эрүүгийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Гансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

              5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Гансүхэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

           6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Гансүхийн тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

7. Энэ хэргийн улмаас ялтан П.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, П.Гансүхийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ө.Ганболдод 7600000 төгрөг төлсөн, хохирогч Ө.Ганболд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж П.Гансүхэд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ОТГОНЖАРГАЛ           

 

                ШҮҮГЧИД                           Д.БУЯНТОГТОХ

 

                                                                                       Ю.ЭНХМАА                    

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.09.02 79 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх Гаажидын Дэлгэрбямба П.Гансүх 096.1.