Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-03-31
Дугаар 44
Хэргийн индекс 108/2015/0046/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Нямдоржийн Одонтуул
Шүүгдэгч Д.Ринчин
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Тогтох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хиад овогт Доржийн Ринчинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, мөн бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Д.Ринчинд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 28.992.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар  Д.Ринчинд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ринчин урьд цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 00562169 дугаартай “Ланд круйзер 200” маркийн 84-86 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг Д.Ринчинд буцаан олгож, 35657 дугаартай B,C,Е ангиллын жолооны үнэмлэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ринчинд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            

                                ДАРГАЛАГЧ,                                 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОДОНТУУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.05.19 403 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Сосорбурам Соёмбо-Эрдэнэ Д.Ринчин 215.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.06.26 224 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр П.Ринчин 215.3.