Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-30
Дугаар 0142
Хэргийн индекс 221/2013/0142/э
Шүүх Сум дундын 14 дүгээр шүүх
Шүүгч Жавзмаагийн Байгалмаа
Шүүгдэгч Н.Самбуубилэг
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ц.Мөнхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

        1.  Сартуул овогт Нямрайн Самбуубилэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Н.Самбуубилэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/  жилийн хорих ялаар шийтгэсүгэй.   

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Н.Самбуубилэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Самбуубилэгээс 13.919.000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, 220 мянгатын 24-39 тоотод суух Д.Амарсайханд 7.694.000 төгрөгийг, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 5-13-103 тоотод суух Б.Дагийсүрэнд 6.225.000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар 48-07 ОРХ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэглийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, уг машиныг 0197562 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч Н.Самбуубилэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.