Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-02
Дугаар 425
Хэргийн индекс 105/2015/0222/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Чойнор Алтанцэцэг
Шүүгдэгч Г.Чимэдрэгзэн
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Отгонноров
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол  улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Боржигон овогт Ганбаатарын Чимэдрэгзэн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Ганбаатарын Чимэдрэгзэнг 11 / арван  нэгэн / жилийн  хугацаагаар хорих   ялаар  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Г.Чимэдрэгзэнд 11  /арван  нэгэн / жилийн   хугацаагаар оногдуулсан  хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар   Г.Чимэдрэгзэнгийн 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 02 -ны өдөр хүртэл цагдан хоригдсон 116 хоногийг ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх,   талийгаач Г.Балжиннямын өмсөж явсан бор өнгийн куртик, хөх өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн өвлийн ботинк 1 хос, шүүгдэгч Ш.Чимэдрэгзэнгийн өмсөн явсан цэнхэр өнгийн куртик, ногоон өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гутал, гэрч Б.Ариунболдын өмсөн явсан хар өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн үүдний гишгүүр, цагаан өнгийн шалны алчуур  зэргийг  шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр  болмогц  устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 508 дугаар зүйлийн  508.1-т зааснаар Г.Чимэдрэгзэнгээс  5.516.662 /таван сая таван зуун арван зургаан мянга зургаан зуун жаран хоёр/  төгрөгийг   хохирогч  Г. Аюурсэдэд олгож , Г. Аюурсэдийн   нэхэмжлэлийн  шаардлагаас 1.633.300 / нэг сая зургаан зуун гучин  гурван мянга гурван зуун/  төгрөгийг  хэрэгсэхгүй  болгосугай.

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж,  Г.Чимэдрэгзэнд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  10 дугаар  шүүхэд шүүгдэгч нар , өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Чимэдрэгзэнд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.