Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-08
Дугаар 446
Хэргийн индекс 105/2014/0355/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Чойнор Алтанцэцэг
Шүүгдэгч Б.Шижир
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ж.Энхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Цогт овогт Баярхүүгийн Шижирийг согтуугаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь нас хохироосон, мөн бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар  Баярхүүгийн Шижирийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван / жилийн хугацаагаар хасч, 3 /гурван / жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Баярхүүгийн Шижирт оногдуулсан 3 / гурван / жил 1 / нэг / сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй  болохыг  тус тус дурдсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Б.Шижирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Б.Шижирээс   803.224  / найман зуун гурван мянга  хоёр зуун  хорин дөрвөн/ төгрөгийг  хохирогч Амарсанаагийн Золбоод, 1.500.000 / нэг сая таван зуун мянган/ төгрөгийг Доржготовын Баярсайханд тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Х .Мөнхбуян, Д. Туяа нарт төлөх төлбөргүй, хохирогч А.Золбоо, Д.Баярсайхан нар нь гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэнбилэг талийгаач Ц.Номин-Эрдэнийн  насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг  нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7.Б.Шижир нь урьд нь бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж энэ өдрөөс эхлэн хорих ялыг тоолсугай.

8.Энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. .Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Шижирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.