Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-28
Дугаар 69
Хэргийн индекс 156/2015/0042/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Дашдэлэгийн Ганзориг
Шүүгдэгч Р.Энхцэцэг
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                                                                                                                                                                           

2015.04.28 №69

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:156/2015/0042/Э

 

Сум дундын 28 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж шүүгч Л.Уянга, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга:                              Н.Энхзул,

Улсын яллагч:                                            Д.Нямдэлэг

Иргэдийн төлөөлөгч                                  Л.Төмөрбаатар

Хохирогч:                                                    Б.Даваасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                           Л.Наранчимэг,

Шүүгдэгч                                                  Р.Энхцэцэг нарыг оролцуулан

 

     Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Энхцэцэгт холбогдох 201523000072 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бадран овгийн Рагчаагийн Энхцэцэг 1970 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 35 настай эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой , мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 5-36 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийтгэгдсэн гэх, хэрэг хариуцах чадвартай  / РД: СД70110204 /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Р.Энхцэцэг нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 5 дугаар гудамжны 36 тоотод өөрийн гэртээ өөрийн хамтран амьдрагч Б.Даваасүрэнг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, архины шилийн зэвсгийн чанартай хэрэглэж түүний толгойн оройн хэсэгт, зүүн гарын алганы гадна доод хэсэг, шууны урд доод хэсэгт зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7 дугаар гудамжид бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмын ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан, гар утсыг зэвсгийн чанартай ашиглан танхайрч иргэн Ж.Энхчимэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан зэрэг гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Р.Энхцэцэг нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 5 дугаар гудамжны 36 тоотод өөрийн гэртээ өөрийн хамтран амьдрагч Б.Даваасүрэнг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, архины шилийн зэвсгийн чанартай хэрэглэж түүний толгойн оройн хэсэгт, зүүн гарын алганы гадна доод хэсэг, шууны урд доод хэсэгт зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Б.Даваасүрэнгийн: “.... Тэгэхээр нь би араас нь гарах гэтэл өөдөөс ороод ирсэн. Тэр үед би гэрийн зүүн урд талд хаалганы ойролцоо зогсож байсан. Энхцэцэг нь өөдөөс хараад баруун урд талд зогсож байгаад би хуучин нөхөр Бүүвэйтэйгээ сууна чамайг алаад сууна гэхээр нь юу яриад байгаа юм бэ зүгээр суувал суухгүй юу намайг алаад яахав дээ гэхэд над руу дайрсан. Тэр үед би эрүүл зүүн талын гараараа толгойныхоо хавьцаа өргөөд хаасан. Тэгтэл гарын шууны болог чигчий хурууны ар хэсгээс цус гарсан. Тэгэхээр нь чи яаж байнаа гэхэд яадгийн чамайг алаад хуучин нөхөртэйгөө сууна гэсэн. Над руу дайрахдаа юу барьж дайрсныг хараагүй. Тэр үед миний зүүж явсан нүдний шилийг авчихсан байсан юм. Тэгэхээр нь би гэрээс гарах гэтэл араас толгой руу юмаар цохих шиг болсон юугаар цохьсонг нь хараагүй. Би нэг мэдээд байж байтал цагдаа хүрээд ирсэн. Би архиндаа согтоод ухаанаа алдсан байсан юм байна лээ. Хэдийд нь Энхцэцэг гараад явчихсан байсанг мэдээгүй. Цагдаа ирээд та эмнэлэг яв гээд эмнэлэгт хүргэж өгсөн. ... миний зүүн гарын чигчий хурууны ар хэсэгт зүсэгдсэн, мөн шуун гадна хэсэгт зүсэгдсэн байсан. Мөн толгойн оройн хэсэгт зүсэгдсэн байсан. Оёдол тавиулсан... сүүлд цагдаа нар ирж үзлэг хийхэд миний Лувсанпүрэв гуатай уусан ерөөлийн архины шил үүдээр хагараад тарчихсан нэг хэсэг нь гэрийн урд талд байдаг үнс хийдэг төмөр саванд хийчихсэн байсан. Би шилээр зүссэн байх гэж бодоод байна. Намайг зодох шалтгаан тухайн үедээ байгаагүй. Энхцэцэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи уусан үедээ агсам тавьдаг юм. Согтуу үедээ ална шудна гээд байдаг юм. Эрүүлдээ бол гайгүй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/

Гэрч Осгонпүрэвийн “.... Тэгээд гэртээ ороод хэвтэж байтал бөөн шуугиан болоод л байсан. Тэгтэл Даваасүрэн орж ирээд аллаа хядлаа толгой хагалчихлаа гэж байсан. Тэгэхээр нь та нар өөрсдөө дууд гэж хэлсэн. Тэгээд л гараад явсан. Би бол цагдаа дуудаагүй, би гэртээ унтаж байсан юм. Яг юу болсон талаар хараагүй....” гэх мэдүүлэг. /хх-ийн 29х/

Шүүх эмнэлэгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн:

Б.Даваасүрэнгийн биед толгой, зулай, зүүн гарын сарвууны гадна хэсгийн зүсэгдсэн шарх, шууны дунд хэсгийн зулгарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо

Дээрх гэмтэл нь толгой зулай, зүүн гарын сарвууны гадна хэсгийн зүсэгдсэн шарх, шууны дунд хэсгийн зулгарсан шарх үүссэн байна.

Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн үед үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 39х/

Шүүгдэгч Р.Энхцэцэг нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан, гар утсыг зэвсгийн чанартай ашиглан танхайрч иргэн Ж.Энхчимэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь:

Хохирогч Ж.Энхчимэгийн “.... Анударь ганцаараа үлдсэн ээжийг нь хувийн байгууллагад ажилладаг болохоор нь ээж Энхцэцэгийн утас руу залгаад яасан бэ хүүхдээ авахгүй яагаа вэ гэхэд өөдөөс учир нь олдохгүй загнаад утсаа таслаад байсан. Тэгээд байж байтал манай ангийн хүүхэд ээж Цэцэгмаатайгаа орж ирсэн. Би тэр үед туслах багш Оюунжаргалын хамт хүлээгээд байж байтал ирэхгүй болохоор дахиад залгасан. Тэгтэл нөхөр маань цус нөжиндөө холилдоод байна, би очиж байхад чи муу яах гээд дахин дахин залгаад байгаа юм бэ, би очиж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цэцэрлэг дээр ирсэн. Тэгээд өрөөнд орж ирэхэд нь өөдөөс нь амдаад гараад очиход нилээн халамцуу архи уусан байхаар нь та архи уучихсан байна хүүхдийг чинь өгөхгүй би хүргээд өгье гэтэл би найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Нөхөр маань цус нөжиндөө холилдсон байхаар нь гэрт нь хүргэж өгөөд удчихлаа гэхэд туслах маань цагдаа дуудья гэтэл дууд гээд агсраад учир нь олдохгүй юм яриад байсан. Тэгээд туслахын утас нэгжгүй байсан тул цагдаа дуудалгүй хамт гараад Оюунжаргал, Цэнгэлмаа, Энхцэцэг, Анцдарын хамт Баянмөнхийн хойшоо явдаг замаар явсан. Замдаа Р.Энхцэцэг хашгираад, загнаад элдвээр хэлээд байсан. Цэнгэлмаа, Оюунжаргал хоёр жоохон түрүүлээд алхаад явж байсан. Тэгээд замын баруун талаар зам гараад хойшоогоо Баянмөнхийн 7 дугаар гудамжны хажууд алхаж байтал би үед хүүхдийг нь зүүн талдаа хөтлөөд явж байсан юм. Тэгтэл гэнэт хүүхдийнхээ гарыг чангаасан. Тэгтэл хүүхдийнх нь өмсөж явсан шубных нь товч задарсан юм. Тэгэхээр нь тонгойгоод шубных  нь товчийг товчлох гээд доошоо тонгойгоод байж байтал толгой дээр гараараа цохиод авахаар нь чи яаж байна аа гээд дээшээ өндийтөл нүүр лүү маань утастай баруун гараараа цохиод авсан. Тэгээд өөдөөс дайраад гэдэс рүү маань 4-5 удаа өшиглөөд авсан. Хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд хамт явж байсан хүмүүс маань салгах гээд салгаж дийлэхгүй байсан. Тэр үед хүү маань явж байх нь таараад ирж салгасан. Тэр үед салгах гээд зууралдаж байсан Оюунжаргалыг цохиод авах шиг болсон. Тэнд байсан хүмүүс рүү дайраад манай хүүхдийн машин руу чулуу шиднэ гээд орилоод дийлдэхгүй байсан. Тэгээд арай гэж болиулаад цагдаа дуудсан юм. Хүн хүн рүү дайраад үсчээд л элдвээр хэлээд байсан юм. Архи уусан үедээ айхтар болдог юм байна лээ. Миний баруун талын хөмсөг язарсан. Тухайн үед хөлрүүгээ өшиглүүлсэний дараа доошоогоо цус гарсан байсан. 2 хөлийн шилбэ хөндүүр байсан. Гэхдээ гэмтэл байгаагүй .....” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28х/

Гэрч Н.Золбоотын мөрдөн байцаалтад өгсөн “... Замын баруун талд 6-7 дугаар гудамжны хавьцаа хүмүүс зодолдоо нэг хүүхэн хүн хүн рүү үсчээд гүйгээд байх шиг байсан. Тэгээд хажуугаар нь гартал манай ээж байсан. Тэгэхээр нь машинаасаа буугаад очиход ээжтэй маань зууралдчихсан согтуу хүүхэн байж байсан. Тэгээд салгах гэтэл надруу дайрч өшиглөж зодох гээд байсан. Мөн хажууд нь хүмүүс салгах гээд зогсож байсан. Намайг салгах үед надруу дайрч өшиглөх гээд ойртохын аргагүй хүн, хүн рүү дайраад, хүүхэдрүүгээ ч дайраад байсан. Тэнд байсан хүмүүст дийлдэхгүй байсан. Ийшээ тийшээ гүйгээд элдвийн юм яриад байсан. Манай ээжийн биед баруун талын хөмсөг нь язарчихсан цус гарсан байсан. Тухайн үед миний гар руу маань өшиглөөд баруун талын долоовор хурууны үзүүрт цус хурсан байсан ... нилээн согтуу байсан. Өөрийн болон бусдын хэлж ярьж байгаа үг яриа үйл хөдлөлийг ойлгож ухамсарлах чадваргүй байсан.  ... нэг гар утас байсан. Жижиг гар утас байсан. Ээж наадах чинь утсаараа цохьчихлоо гэж байсан. Намайг очоод салгах үед л цохьчихсон байсан. ...” гэх мэдүүлэг.

Шүүх эмнэлгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн: Ж.Энхчимэгийн биед баруун хөмсөгний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо

Дээрх гэмтэл нь баруун хөмсөгний дунд хэсэгт үүссэн байна.

Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн үед үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 37х/

Шүүгдэгч Р.Энхцэцэгийн сэжигтнээр өгсөн: “... ерөөл архи уусан тэр архинуудыг хэн авчирсанг мэдэхгүй байна. Гэрт орохдоо бол эрүүл орсон, архи ууж байхдаа их согтоод тасарчихсан байнлээ. Нэг мэдэхэд хүүхдээ ав гэж манай охины ангийн багш утсаар хэлж байсан. Би болсон асуудлыг хальт мэдээд байгаа юм. ... Намайг яагаад архи уугаад байгаа юм бэ гэж хэлж байсан. Би нөхөртэйгөө хамт архи уусан яадгын гэж хэлсэн. Тэгээд би замдаа Баянмөнхөд хойшоо явсан зам дагуу Отгонжаргал эмчийн байдаг хашааны зүүн талд нь явж байхдаа хүүхдээ авна гэхэд чи согтуу байна хүүхдийг чинь өгөхгүй гэсэн. Тэгээд авна гэж хэлээд маргалдаад хүүхдээ гарнаас нь чангааж байснаа санаад байна. Яагаад багшийг цохьсоноо мэдэхгүй байна. Нэг мэдэхэд том малгайтай хүүхэн ирээд салгах гээд байгаа юмуу намайг зодоод байгаа юмуу татаж чангаагаад байсан. Тэр үед нэг машинтай залуу ирээд боль гээд байх шиг байсан ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Р.Энхцэцэг нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 5 дугаар гудамжны 36 тоотод өөрийн гэртээ өөрийн хамтран амьдрагч Б.Даваасүрэнг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, архины шилийн зэвсгийн чанартай хэрэглэж түүний толгойн оройн хэсэгт, зүүн гарын алганы гадна доод хэсэг, шууны урд доод хэсэгт зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7 дугаар гудамжид бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмын ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан, гар утсыг зэвсгийн чанартай ашиглан танхайрч иргэн Ж.Энхчимэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Энэ гэмт хэргийн улмаас 2 хүний бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч Б.Даваасүрэн, Ж.Энхчимэг нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй байдлыг нь харгалзан, мөн шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг түүний хувийн байдлуудад ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.