Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-12
Дугаар 39
Хэргийн индекс 133/2015/0038/Э/
Шүүх Сум дундын 5 дугаар шүүх
Шүүгч Намхайдоржийн Оюунбилэг
Шүүгдэгч Б.Батбаатар Н.Цанжид
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Т.Нансалмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Онолт овогт Бямбаагийн Батбаатар,  Сульчин бэсүд овогт Нямжавын Цанжид нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.   
     2.Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Цанжидын эд хөрөнгийг хураахгүйгээр, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Батбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр, 3 жил 3 сарын хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
 3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Цанжидад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих, Б.Батбаатарт оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
     4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Цанжидад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 10 сарын хугацаагаар,  Б.Батбаатарт оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар  Н.Цанжид, Б.Батбаатар нарын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмээл, мөнгөн бүс, дугуйны бакришик, 4 ширхэг чөдрийг хохирогч А.Баянтавандаваад буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2015 оны 04 сарын 08-ны өдрийн Н.Цанжид, Б.Батбаатар нарын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 0293921 рамны дугаартай мустанг 5 маркийн мотоциклийг улсын орлого болгосугай. 
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Цанжидын ДЛ89020814 регистрийн дугаартай цахим үнэмлэх, Б.Батбаатарын ДЛ85071914 регистрийн дугаартай цахим үнэмлэхийг тус тус өөрсдөд нь буцаан олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Цанжид, Б.Батбаатар нарт урьд авсан батлан  даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Цанжид, Б.Батбаатар нарт авсан батлан даалтад өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

 

ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.