Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-27
Дугаар 37
Хэргийн индекс 133/2015/0037/э/
Шүүх Сум дундын 5 дугаар шүүх
Шүүгч Цанжаагийн Үйтүмэн
Шүүгдэгч Д.Чинбат
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Т.Нансалмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                    1.Бэсүд Даваажавын Чинбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Г.Уртнасангийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                    2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Д.Чинбатыг тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Чинбатад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  ялтан Д.Чинбатад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих  ялыг  тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх зааснаар Д.Чинбатад  хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Чинбатад урьд авсан батлан  даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Д.Чинбатын ДЛ53011411 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Д.Чинбатад, тээврийн хэрэгслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн өмчлөгч В.Тунгалагт буцаан олгосугай.

            8.Ялтан Д.Чинбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

            9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

             10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Чинбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.03.06 20 Сум дундын 5 дугаар шүүх Дагвадоржийн Мөнхтуяа Д.Буянбат  
2015.04.27 37 Сум дундын 5 дугаар шүүх Цанжаагийн Үйтүмэн Д.Чинбат 215.3.