Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-03-11
Дугаар 46
Хэргийн индекс 138/2014/0176/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Шүүгдэгч Б.Хэрлэн, Ц.Халиун
Зүйл хэсэг 283.1. - Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих
286.1. - Байлдааны жижүүр хийх журам зөрчих
294.1. - Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх
297.1. - Зэвсэгт мөргөлдөөн гаргах
298.1. - Дайныг сурталчлах, уриалах
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      

 1. Шүүгдэгч Түмчүүд овогт Будсүрэнгийн Хэрлэнг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бүлэглэж, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг, давтан үйлдлээр, бусдын олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Батж овогт Цэжидсүрэнгийн Халиуныг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Хэрлэнг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 350000 төгрөгийн үнэ бүхий ухаа зүсмийн охин даагыг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Ц.Халиуныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялтан Б.Хэрлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 350000 төгрөгийн үнэ бүхий ухаа зүсмийн охин даагыг хурааж, нийт эдлэх ялыг 8 /найм/ жил, 7 /долоо/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Б.Хэрлэнд оногдуулсан 8 /найм/ жил 7 /долоо/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ц.Халиунд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Б.Хэрлэнгийн 2014 оны 03 сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 сарын 05-ны өдөр, 2014 оны 12 сарын 23-ны өдрөөс 2015 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 355 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, ялтан Ц.Халиун 25 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Хэрлэнгээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд хохирогч Л.Маналд 2100000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Өсөхбаярт 500000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Дорнод аймгийн цагдаагийн газрын МБТ-ийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Баярсайханы 2014 оны 04 сарын 02-ны өдөр ялтан Ц.Халиуны гэр бүлийн дундын өмчлөлөөс “Вингроад” маркийн 90-48 УНХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн, мөн МШАДҮМГ-ын Эрэн сурвалжлах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Энхтулгын 2014 оны 09 сарын 18-ны өдөр иргэний нэхэмжлэгч К.Алтмаагийн өмчлөлөөс “Nissan presaj” маркийн 41-01 УБИ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгож, ялтан Б.Хэрлэнгийн өмчлөлөөс 2500000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэр 1 ширхэг, 350000 төгрөгийн үнэ бүхий ухаа зүсмийн охин даагыг битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын МБТ-ийн мөрдөн байцаагчийн 2014 оны 04 сарын 15, 2014 оны 12 сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.Хэрлэнгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, ялтан Ц.Халиуны иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймгийн Цагдаагийн газарт тус тус хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар ялтан Ц.Халиунд 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг оршин суух Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Халиуны оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай, ялтан Б.Хэрлэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, тус тусын ял эдлэх хугацааг 2015 оны 03 сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Хэрлэн, Ц.Халиун нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                              Б.ТҮМЭНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧИД                                 Ү.ОДГЭРЭЛ                                            

                                                                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.