Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2014-09-08
Магадлалын дугаар 95
Хэргийн индекс 171/2014/0158/Э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Илтгэгч шүүгч Цээлийн Амаржаргал
Шүүгдэгч Г.Өнөрбат
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Сүрмандах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох“ хэсэгт:

“1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Цагаанууд овогт Ганбатын Өнөрбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Цагаанууд овогт Ганбатын Өнөрбатад урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний төрсөн эх Нямаагийн Гэрлээ, нагац эгч Нямаагийн Булгаа нарынх нь батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Ялтан Г.Өнөрбат нь хохирогч Э.Золбоод 3500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг төлснийг дурьдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЗОРИГ

     ШҮҮГЧИД                                         Д.БУЯНЖАРГАЛ

                                                               Ц.АМАРЖАРГАЛ

 


 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.