Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2014-09-23
Магадлалын дугаар 832
Хэргийн индекс 106/2014/0952/Э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Дарамын Мягмаржав
Шүүгдэгч М.Баасанжав
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Н.Амарсанаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 946 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…онц их хэмжээний эд хөрөнгийг итгэл эвдэж залилан мэхэлж авсан...” гэснийг “…итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан...” гэж,

2 дахь заалтын “…148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жил хорих...” гэснийг “…152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 3 сар баривчлах...” гэж,

3 дахь заалтын “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ялын зарим болох 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 20 жилийн…” гэснийг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 16 жил 3 сарын…” гэж,

4 дэх заалтын “…20 жил...” гэснийг “…16 жил 3 сар...” гэж,

5 дахь заалтын “…343...” гэснийг “…380...” гэж,

6 дахь заалтын “...Б.Оргилд...” гэснийг “…Таван толгой Транс” ХХК-д…” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан М.Баасанжав, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                                                                            

                                                                                              Д.МЯГМАРЖАВ

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!