Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-01-08
Магадлалын дугаар 31
Хэргийн индекс 106/2014/0873/э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Очирбатын Чулуунцэцэг
Шүүгдэгч З.Даваахүү, Э.Ганзориг
Зүйл хэсэг 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Т.Даваажав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 802/А дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

1 дэх заалтад “...бүлэглэн, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж...” гэснийг “...бүлэглэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж...” гэж,

6 дахь заалтад “...З.Даваахүүгээс 41.704.200 төгрөг, Э.Ганзоригоос 23.107.000 төгрөгийг тус тус гаргуулж...” гэснийг “...З.Даваахүүгээс 23.110 ам.доллар буюу 26.700.138 төгрөг, Э.Ганзоригоос 32.890 ам.доллар буюу 38.000.000 төгрөгийг тус тус гаргуулж...” гэж тус тус өөрчилж,

“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 10 сартай хүү Л.Ерөөлтөд асран халамжлагч томилохыг түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан З.Даваахүү, түүний өмгөөлөгч О.Эрдэнэчимэг нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох”-ыг хүссэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.