Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-06-23
Магадлалын дугаар 496
Хэргийн индекс 105/2015/0208/Э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Намдагсүрэнгийн Батсайхан
Шүүгдэгч О.Цэнгүүн, Ц.Бат-Оргил
Зүйл хэсэг 091.2.1 - шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.11 - бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл
181.3. - Танхайрах
Улсын яллагч С.Цэрэндорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

 

   Дүүргийн 1 дүгээр Прокурорын газраас О.Цэнгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бат-Оргилд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй гэсэн нэмэлт оруулж,

 

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

1 дэх заалтын “О.Цэнгүүн, Ц.Бат-Оргил нарыг бүлэглэж, шунахайн болон танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, О.Цэнгүүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, арал төмөртэй өмдний тэлээг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг,

“Отгонбаярын Цэнгүүнийг хүнийг танхайн сэдэлтээр санаатай алсан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл  хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Цогбадрахын Бат-Оргилыг  бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулан эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

 

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 91.2.11-д зааснаар О.Цэнгүүнд 20 жилийн хорих ялаар, Ц.Бат-Оргилд 16 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэнгүүнд 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг

“О.Цэнгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 20 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Ц.Бат-Оргилд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

 

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэнгүүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 91.2.11-д зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, О.Цэнгүүний биечлэн эдлэх ялыг 21 жилийн хорих ялаар тогтоосугай.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  О.Цэнгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, О.Цэнгүүний биечлэн эдлэх ялыг 21 жилийн хорих ялаар тогтоосугай.” гэж,

 

         5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар О.Цэнгүүн, Ц.Бат-Оргил нарын тус бүр цагдан хоригдсон 319 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг

         “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар О.Цэнгүүний цагдан хоригдсон 309, Ц.Бат-Оргилын цагдан хоригдсон 309 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Ц.Бат-Оргил, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр, Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, ялтан О.Цэнгүүн, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. .

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХТУУЛ   

                 

                ШҮҮГЧИД                                                               Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                Н.БАТСАЙХАН

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.04.22 511 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Ийшээгийн Ганбат О.Цэнгүүн Ц.Бат-Оргил 091.2.1, 091.2.2, 091.2.11, 181.3.