Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-06-30
Магадлалын дугаар 62
Хэргийн индекс 142/2015/0055/Э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Сандагийн Цэцэгмаа
Шүүгдэгч Н.Мөнхтөр
Зүйл хэсэг 111.2. - Гүтгэх
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгах
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325, 323.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1.д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

  •  Орхон аймгийн Прокурорын газраас Н.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг   111.1. болгон өөрчилсүгэй,  

2.     Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:

- Булган тайж овгийн Нарантунгалагын Мөнхтөрийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж өөрчлөн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар  Н.Мөнхтөрийг   эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.т зааснаар  хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт оруулсугай,

3.    Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2,3,6 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4.  Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч болон хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын ерөнхий прокурор магадлал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                П.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                                 Ц.ТУЯА

 

                                                                                С.ЦЭЦЭГМАА  

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.