Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-06-30
Магадлалын дугаар 527
Хэргийн индекс 106/2015/0340/э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Цогийн Оч
Шүүгдэгч Б.Наранбаатар
Зүйл хэсэг 151.1. - Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших
Улсын яллагч оролцоогүй
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 682 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б.Наранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Наранбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар Б.Наранбаатарыг нэн даруй сулласугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                   ШҮҮГЧИД                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                            Ц.ОЧ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.