Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-06-17
Магадлалын дугаар 51
Хэргийн индекс 136/2015/0042/э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Адилбишийн Сайнтөгс
Шүүгдэгч Я.Эрдэнэцолмон
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч С.Энхням
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317-р зүйлийн 317.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолд дараах нэмэлт  өөрчлөлтийг оруулсугай.

а/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэцолмонд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгох,

б/ Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах

2. Тогтоолын бусад заалтыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах,  Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.