Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-08-31
Магадлалын дугаар 72
Хэргийн индекс 139/2015/0055/э/
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Халзанхүүгийн Гэрэлмаа
Шүүгдэгч У.Шинэбаяр
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч Д.Бяанмөнх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.

 

1.1 Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “У.Шинэбаярт оногдуулсан 3 жил 2 сарын” гэснийг “У.Шинэбаярт оногдуулсан 3 жил 1 сарын” гэж,

1.2 Мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг журамлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар У.Шинэбаяраас 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 13-13 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чойдорж овогт Лхамын Отгонтуяад олгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар У.Шинэбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч У.Шинэбаярт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч У.Шинэбаярт хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгахаар тус тус тогтоосугай” гэж,

1.3 Шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг “Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Шинэбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай”  гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар У.Шинэбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, магадлал хүчин төгөлдөр болтол бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. У.Шинэбаяр нь 82 /наян хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                            ШҮҮГЧИД                                                 Т.БЯМБАЖАВ

Х.ГЭРЭЛМАА

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.