Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-08-31
Магадлалын дугаар 73
Хэргийн индекс 193/2015/0024/э/
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Халзанхүүгийн Гэрэлмаа
Шүүгдэгч П.Базарваань, А.Чимэд-Очир
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ж.Очирбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очтол П.Базарваань, А.Чимэд-Очир нарт  бусдын батлан даалтанд байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар  энэхүү магадлалд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.