Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-09-02
Магадлалын дугаар 78
Хэргийн индекс 151/2014/0123/э/
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Гаажидын Дэлгэрбямба
Шүүгдэгч А.Доржпүрэв
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Цэцэгмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

   Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1,  325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

А.Доржпүрэвийг Монгол улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр зүйлчилснийг  Монгол улсын Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар  өөрчлөн зүйлчилсүгэй.

 

1.Сум дундын 23дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 29А тоот шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтыг “  А.Доржпүрэвийг  бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцсугай “  гэж, 2 дугаар заалтыг “  Монгол улсын Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар  А.Доржпүрэвийг 2  /хоёр /жил  хорих  ялаар шийтгэсүгэй  “ гэж,   3 дугаар заалтыг “ Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5дахь хэсэгт зааснаар А.Доржпүрэвт оногдуулсан 2  / хоёр /жил хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй “ гэж, тогтоолын 6 дугаар заалтыг “  Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.5  дахь хэсэгт зааснаар А.Доржпүрэвт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзхаар  тогтоож түүнд хяналт тавьж ажиллахыг  Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай “ гэж, тогтоолын 8 дугаар заалтыг “  А.Доржпүрэвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  гэснийг А.Доржпүрэвт  бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай “ гэж тус тус өөрчилсүгэй.

          2. Тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор  Улсын дээд шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.02.06 29 Сум дундын 23 дугаар шүүх Цэдэвийн Отгонжаргал А.Доржпүрэв 096.1.