Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-09-16
Магадлалын дугаар 84
Хэргийн индекс 146/2014/0042/э/
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Түвшинтөр
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ НЬ хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай. Үүнд: 2 дугаар заалтыг “2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Түвшинтөрийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
3 дугаар заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Түвшинтөрд оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж,
7 дугаар заалтыг “ 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Далантайн нэхэмжлэлийн шаардлагын 921950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Түвшинтөр нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд 5980000 төгрөгийг төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.    
2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.