Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-09-23
Магадлалын дугаар 88
Хэргийн индекс 144/2015/0035/э/
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Тогооборын Бямбажав
Шүүгдэгч Н.Оюунцэцэг
Зүйл хэсэг 175.2. - Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх
Улсын яллагч Н.Ундрах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай.
    2.1 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... 1 жилийн хорих ял шийтгэсүгэй гэснийг  “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.711.000 төгрөгөөр торгосугай” гэж
    2.2 Шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг хүчингүй болгож, уг заалтанд Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар Н.Оюунцэцэгийн   цагдан хоригдсон 61 хоногийг торгуулийн ялаас хасч, түүнийг  ял эдэлсэнд тооцсугай гэж  тус тус өөрчилсүгэй.
    3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
    Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.