Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-10-07
Магадлалын дугаар 91
Хэргийн индекс 144/2015/0020/э/
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Халзанхүүгийн Гэрэлмаа
Шүүгдэгч Л.Баярцэнгэл
Зүйл хэсэг 236.1. - Дураараа аашлах
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Сум дундын 16 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсгийн “гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар гэж,
    2. Мөн ”тодорхойлох” хэсгийн Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,” гэснийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 гэж тус тус өөрчилсүгэй.
    3. Шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.
    4. Л.Баярцэнгэлийн “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэрэг үйлдээгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж” өгөхийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.