Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2014-05-01
Магадлалын дугаар 378
Хэргийн индекс 105/2015/1115/Э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Ширэндэвийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Энхжаргал
Зүйл хэсэг 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Д.Нямсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 6 дахь заалтаас “…6.000.000 төгрөг гаргуулж Б.Эрдэнэдагвад олгож…” гэснийг хүчингүй болгож,

- 6 дахь заалтад “…20.370.000 төгрөгийг хохирогч С.Магванд олгож…” гэж нэмэлт оруулж,

- 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Энхжаргалын цагдан хоригдсон 379 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Энхжаргалын цагдан хоригдсон 754 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай...”  гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Д.Энхжаргал, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.