Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-06-25
Магадлалын дугаар 510
Хэргийн индекс 105/2014/0277/Э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Дагвын Оюунчулуун
Шүүгдэгч Ө.Содчимэг
Зүйл хэсэг 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Э.Бадрал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

  2 дахь заалтыг “… О.Содчимэгийг 250.000 төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “…О.Содчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан О.Содчимэг, түүний өмгөөлөгч А.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.МӨНХТУУЛ

                       ШҮҮГЧИД                                                         Ц.ОЧ                                    

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.