Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-06-25
Магадлалын дугаар 512
Хэргийн индекс 105/2015/0044/Э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Дагвын Оюунчулуун
Шүүгдэгч Б.Дэмбэрэлсайхан
Зүйл хэсэг 099.2. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Г.Хатанцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 1 дэх заалтыг “Боржигон овогт Базаррагчаагийн Дэмбэрэлсайханыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Боржгин овогт Базаррагчаагийн Дэмбэрэлсайханыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Б.Дэмбэрэлсайханыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Дэмбэрэлсайханыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,

 Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Дэмбэрэлсайханыг нийгмээс тусгаарлан, түүнд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Дээрх өөрчлөлт болон нэмэлт заалттай холбогдуулан шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Д.МӨНХТУУЛ  

                    ШҮҮГЧИД                                                                    Ц.ОЧ

                                                                                                         Д.ОЮУНЧУЛУУН

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.