Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-01-20
Магадлалын дугаар 51
Хэргийн индекс 106/2014/0014/Э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Намдагсүрэнгийн Батсайхан
Шүүгдэгч О.Одбаяр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
153.1. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
261.1. - Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох
Улсын яллагч М.Мөнхцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1470 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... 451 хоногийг ...” гэснийг “...420 хоногийг...” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан О.Одбаяр, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

                                       

                                         ШҮҮГЧИД                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                               Н.БАТСАЙХАН

                                               

                                                                                                            

           

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.