Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-01-09
Магадлалын дугаар 4
Хэргийн индекс 221/2013/0053/Э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Буурайн Баттөр
Шүүгдэгч Т.Алтансүх, П.Мөнхтөмөр, Ш.Баярмөнх, Б.Оросоо, Н.Болдбаатар,
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ц.Мөнхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

          1. Орхон  аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар  сарын 08 ны  өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “нарийн  бичгийн  дарга Ц.Ариунжаргал” гэснийг нарийн “бичгийн дарга Б.Нармандах” гэж өөрчлөн,  шийтгэх  тогтоолын  тогтоох  хэсгийн  1 дүгээр заалтыг :

 

Шүүгдэгч Хондого овогт Тэрбишийн Алтансүх, Их монгол овогт Пэрэнлэйжалбын Мөнхтөмөр, Боржигон овогт Шижирбаатарын Баярмөнх,  Хиад овогт Бадамхандын Орсоо, Боржигон овогт Найдангийн Болдбаатар,  Боржигон овогт Шижирбаатарын Баярцэнгэл нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан  бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж, 

 

Тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг :

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 ш төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүгдэгч П.Мөнхтөмөр, Ш.Баярцэнгэл болон тэдний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын  давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, улсын яллагчийн эсэргүүцлийг  хүлээн  авсугай.

 

3.  Давж  заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн хуулийг  буруу  хэрэглэсэн, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл  шүүгдэгчийн  болон  хохирогчийн  өмгөөлөгч,  улсын  яллагч  эсхүл дээд  шатны  прокурор  магадлалыг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.