Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2014-04-17
Магадлалын дугаар 328
Хэргийн индекс 106/2014/1530/Э
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Илтгэгч шүүгч Төмөрбаатарын Өсөхбаяр
Шүүгдэгч О.Батгэрэл, Б.Отгонцэнгэл
Зүйл хэсэг 091.2.1 - шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.6 - өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор хүнийг санаатай алах
091.2.7 - уулгалан довтлох буюу дээрэмдэх хэргийг үйлдэхдээ хүнийг санаатай алах
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Т.Оргил-Очир
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар О.Батгэрэлд оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид …” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Батгэрэлд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид …” гэж,

            Тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “…О.Батгэрэлээс 10.026.700 төгрөгийг гаргуулж …” гэснийг “…О.Батгэрэлээс 6.318.000 төгрөгийг гаргуулж …” гэж,

            Тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гансүх нь гэм хорын хохирол тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай” гэснийг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гансүх нь гэм хорын хохирлоо, И.Гүндэгмаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Отгонцэнгэл, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

               3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                            ШҮҮГЧИД                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                Т.ӨСӨХБАЯР

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.11.18 1365 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Магсарын Нармандах шүүгдэгч Б.Давааням, 215.3.