Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2014-03-26
Тогтоолын дугаар 102
Хэргийн индекс 131/2014/0139/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Д.Даш, А.Мөнхтулга, О.Цэнгүүн
Зүйл заалт 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч А.Алимаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Хотгоод овогт Дэлгэрсайханы Дашийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүй болох хугацаа дуусаагүй байхад бусдын эд хөрөнгө хулгайлах онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Одгэрэлийн Цэнгүүн, Баатар овогт Алтанцэцэгийн Мөнхтулга нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

“Шүүгдэгч Хотгоод овогт Дэлгэрсайханы Дашийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүй болох хугацаа дуусаагүй байхад бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан, Боржигон овогт Одгэрэлийн Цэнгүүн, Баатар овогт Алтанцэцэгийн Мөнхтулга нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар Хотгоод овогт Дэлгэрсайханы Дашийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 20.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Боржигон овогт Одгэрэлийн Цэнгүүн, Баатар овогт Алтанцэцэгийн Мөнхтулга нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Д.Дашийг хувьд ногдох эд хөрөнгөнөөс 20.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар О.Цэнгүүн, А.Мөнхтулга нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

Тогтоох хэсгийн 3 дах заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан Д.Дашид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 10 хоног хорих ял дээр 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 10 хоног хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсныг сэргээж, түүний эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг буюу 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Дашийн нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сар 10 хоног хорих ялаар тогтоосугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дашид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр өмнөх 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялын заримыг буюу 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн Д.Дашийн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Д.Дашийн эдлэх 10 жил 6 сар 10 хоног хорих ял” гэснийг “Д.Дашийн эдлэх 5 жил 6 сар хорих ял” гэж, мөн “О.Цэнгүүн, А.Мөнхтулга нарын эдлэх 2 жил 1 сарын хорих ял” гэснийг “О.Цэнгүүн, А.Мөнхтулга нарын эдлэх 1 жилийн хорих ял” гэж,

Тогтоох хэсгийн 6 дах заалтад “О.Цэнгүүн, А.Мөнхтулга нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял” гэснийг “О.Цэнгүүн, А.Мөнхтулга нарт эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил хорих ял” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Д.Дашийн өмгөөлөгч Н.Баттунсагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                       С.НЯМЖАВ          

                                     ШҮҮГЧ                                                                                      Б.БАТЦЭРЭН

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2014.08.06 139 Сум дундын 3 дугаар шүүх Батаагийн Гэрэлмаа Ваньдхүүгийн Даваадорж 145.2.
2014.08.14 145 Сум дундын 3 дугаар шүүх Чулуунбаатарын Байгалмаа Ц.Нямбаяр 145.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2014.01.03 9 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Ц.Цогтсайхан 145.4., 147.1., 216.1.
2014.01.03 10 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн С.Оюунсүрэн 148.3.
2014.01.03 11 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Д.Мөнхбат, Б.Доржхорлоо 145.2., 254.2.
2014.01.03 12 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Т.Оргил-Эрдэнэ, Г.Оюунболд 181.2.1, 181.2.5.
2014.01.03 13 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Ч.Энх-Амгалан, Ц.Атарцэцэг 183.1.
2014.01.08 26 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Д.Төгсбаяр, А.Бат-Эрдэнэ, М.Алтансүх, Ц.Батдэлгэр 203.2.
2014.01.08 27 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Д.Эрдэнэ-Очир 130.2.
2014.01.08 28 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн О.Энхболд 096.2.1
2014.01.08 29 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Б.Ившинхорол 148.3.
2014.02.19 48 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Б.Отгонжаргал, Л.Цэдэвсүрэн, Б.Цоожчулуунцэцэг 111.2.
2014.02.21 58 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Т.Энхтөр, Б.Баттөр нар 148.4.
2014.02.28 64 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Н.Мягмар 098.1.
2014.03.05 70 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн С.Батхуяг 147.2.
2014.03.05 71 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Д.Чинбат, М.Отгонбаяр 181.3., 254.1.
2014.03.14 85 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Н.Болдбаатар 181.3.
2014.03.14 86 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Д.Жаргалсайхан 096.1.
2014.03.19 91 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Ц.Оюун-Эрдэнэ 181.3.
2014.03.19 92 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Ц.Батцогт 181.3.
2014.03.26 100 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн А.Отгончимэг 250.1.
2014.03.26 101 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Х.Гантөмөр 148.2.
2014.03.26 102 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Д.Даш, А.Мөнхтулга, О.Цэнгүүн 145.2., 145.4.
2014.04.11 124 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Б.Сүхбаатар 126.2.4.
2014.04.11 126 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Д.Бүүвэйбаатар 091.1.
2014.04.25 138 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн П.Сүхбаатар 258.1.
2014.04.25 139 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Ц.Шагдарбаатар 145.1.
2014.05.02 148 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн М.Батсүлд 145.3.
2014.05.07 150 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Т.Биндэр 181.2.1
2014.05.07 151 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Ц.Эрдэнэжаргал 126.3.
2014.05.07 152 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн К.Ханагат 148.4.
2014.05.14 169 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Т.Чимэд-Очир, З.Ганзориг, Н.Отгон 145.2.
2014.05.14 170 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн С.Энхсаруул 126.1.
2014.05.14 171 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Г.Чагнаадорж, М.Болортуяа, Л.Мөнхтулга 098.1., 254.1.
2014.05.21 184 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Х.Цэнд 181.3.