Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2014-02-21
Тогтоолын дугаар 53
Хэргийн индекс 015/2013/0147/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч М.Нэргүй, Л.Мөнхбаатар нар
Зүйл заалт 148.2. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч М.Оюундэлгэр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 

1. Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Шийтгэх тогтоолын 2-р заалтын “М.Нэргүйг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 2 жил  5 сар хорих” гэснийг “4 сар баривчлах” гэж, “Л.Мөнхбаатарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр М.Нэргүйг дөрвөн сарын хугацаагаар баривчлах, Л.Мөнхбаатарыг хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй ”  гэж,

2. магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан  Л.Мөнхбаатарт оногдуулсан хоёр жил нэг сарын хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт даалгасугай” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Б.Ундралын өмгөөлөгч Т.Оюунчимэг, ялтан Л.Мөнхбаатарын өмгөөлөгч Р.Шүрхүү, ялтан М.Нэргүйгийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          С.НЯМЖАВ

                        ШҮҮГЧ                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2014.01.03 03 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн С.Гульбарша, Л.Цэцгээ, Г.Аззаяа 094.1., 119.2.
2014.01.03 04 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Цогнэмэх, Р.Түмэнбаяр 146.2.
2014.01.03 05 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн С.Болджаргал 096.2.1
2014.01.03 06 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн М.Санаажуу 153.1.
2014.01.08 23 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн У.Раднаабазар, Б.Батбаяр, Г.Ууганбаяр, Д.Энхбаатар, Б.Төгсбаяр, Ж.Оюунчимэг 268.2.
2014.01.08 24 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Бямбацогт, Б.Батболд, Н.Эрдэнэбат нар 146.2., 147.2.
2014.01.08 25 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Өнөржаргал 096.1.
2014.02.05 41 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн С.Бямбабаяр, Л.Чинбат нар 145.2.
2014.02.05 42 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Минжүүрдорж, Ц.Ариунболд нар 148.2.
2014.02.21 52 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ч.Бямбасүрэн, Д.Амаржаргал нар 145.2.
2014.02.21 53 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн М.Нэргүй, Л.Мөнхбаатар нар 148.2.
2014.02.26 60 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Батжаргал 126.3.
2014.02.26 61 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Баяржавхлан 100.1., 153.1.
2014.03.10 69 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн М.Батсайхан 215.2.
2014.05.07 153 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ч.Баттуул, Ж.Батчулуун, Б.Отгонбаяр 091.2.1, 091.2.3, 091.2.12, 247.1.