Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2014-12-10
Тогтоолын дугаар 437
Хэргийн индекс 106/2014/0952/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч М.Баасанжав
Зүйл заалт 125.2. - Бэлгийн дур хүслээ žс бусаар хангах
152.1. - Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших
Улсын яллагч М.Оюундэлгэр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 946 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 832 дугаар магадлалд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

1.1. “Эрүүгийн   байцаан   шийтгэх  хуулийн   24  дүгээр   зүйлийн   24.1.2-д   зааснаар М.Баасанжавд холбогдох Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан хэргийг “хөөн хэлэлцэх” хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж, М.Баасанжавт ял нэмж нэгтсэн заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

1.2. “Эрүүгийн  байцааан  шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт
зааснаар М.Баасанжавт холбогдох Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг болгож”,

“М.Баасанжавыг бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 16 жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг

“М.Баасанжавыг бага насны хүүхдийг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

1.3. Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б.Оргил” гэснийг “Таван толгой транс” ХХК-нд гэж өөрчилсүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан М.Баасанжавын өмгөөлөгч Ч.Энхбаяр, А.Нацагдорж, хохирогч Б.Оргилын өмгөөлөгч Б.Билгүүн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ,

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       С.НЯМЖАВ

                                              ШҮҮГЧ                                                              Б.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.